КПОП: Энэ сард “Blackpink” хамтлаг дахин шинэ дуу гаргаж “BTS” англи хэл дээрх цомгоо танилцуулна

Capture

Энэ сард эргэн ирэлт болон дебүт хийх кпоп уран бүтээлчдийн нэрс тодорчээ.

наймдугаар сарын 2

дуучин Хон Ын Ки энэ өдөр ббрийн шинэхэн сингл болох “Flower”-г танилцуулна.

наймдугаар сарын 3

дуучин Кан Даниэл “Magenta” хэмээх мини цомогтоо багтсан  “Who U Are” хэмээх дуугаа танилцуулахаар болжээ.

(G)I-DLE хамтлаг “DUMDi DUMDi” хэмээх синглээр эргэн ирэлтээ хийнэ  хэмээн мэдэгдсэн байна.

SATURDAY хамтлаг мөн энэ өдөр  “D.B.D.B.DIB” синглээ танилцуулахаар болжээ.

24K хамтлагийн гишүүн асан Жонгүг “Dream”  хэмээх синглээ танилцуулна хэмээн мэдэгджээ.

наймдугаар сарын 4

SHINee хамтлагийн гишүүн Тэмин удаан хугацааны турш хүлээлт үүсгээд байсан эргэн ирэлтээ энэ өдөр хийнэ хэмээн мэдэгджээ.

Rocket Punch хамтлаг мөн энэ өдөр өөрсдийн шинэхэн мини цомог болох “Blue Punch”-д багтсан  “Juicy” дуугаар эргэн ирэлтээ хийхээр болсон байна.

1TEAM хамтлаг энэ өдөр өөрсдийн дөрөв дэх сингл болох “ULLAELI KKOLLAELI”-г танилцуулахаар болжээ.

наймдугаар сарын 5

B1A4 хамтлагийн гишүүн Сандыл “My Little Thought Ep.01”хэмээх мини цомгоо танилцуулахаар болжээ.

наймдугаар сарын 6

Cherry Bullet хамтлаг энэ өдөр “Aloha Oe” синглээр эргэн ирэлтээ хийнэ хэмээн мэдэгдсэн байна.

ENOi хамтлаг мөн энэ өдөр “W.A.Y” синглээ танилцуулахаар болжээ.

наймдугаар сарын 7

YG Ent өнөд өдөр өөрсдийн нэрийн дор шинээр гарган ирж байгаа “TREASURE” хамтлагийг дебүтээ хийнэ хэмээн мэдэгджээ. Тэд энэ өдөр  “The First Step: Chapter One” синглд багтсан “BOY” хэмээх дуугаар дебүтээ хийхээр болсон байна.

VIXX хамтлагийн гишүүн Рави, Red Velvet хамтлагийн гишүүн Еэри болон UP10TION хамтлагийн гишүүн Ким Ү Сог нарын хамтрал энэ өдөр фэнүүдийнх нь сонорт хүрэхээр болжээ.

наймдугаар сарын 10

VICTON хамтлагийн гишүүн Хан Сын Ү энэ өдөр өөрийн соло дебүтээ хийхээр болжээ.

ONF энэ өдөр “Spin-off” цомогт багтсан “Sukhumvit Swimming” дуугаар эргэн ирэлтээ хийнэ хэмээн мэдэгдсэн байна.

наймдугаар сарын 17

ITZY хамтлаг энэ өдөр “Not Shy” дуугаар эргэн ирэлтээ хийхээр мэдэгджээ.

DreamCatcher хамтлаг мөн энэ өдөр “Dystopia: Lose Myself” цомгоо танилцуулна.

наймдугаар сарын19

ONEUS хамтлаг энэ өдөр эргэн ирэлтээ хийхээр болжээ.

наймдугаар сарын 20

 “Produce X 101” шоуны оролцогч Чой Су Хван энэ өдөр өөрийн соло дебүтийг хийхээр болжээ.

наймдугаар сарын 21

BTS хамтлаг энэ өдөр өөрсдийн англи хэл дээрх синглээ танилцуулахаар болжээ.

Мөн дээрх уран бүтээлчдээс гадна энэ сард эргэн ирэлтээ хийх  нь тодорхой болсон ч хараахан өдөр хоногоо товлоогүй байгаа уран бүтээлчид байгаа юм. ТЭдний дунд саяхан эргэн ирэлтээ хийсэн  BLACKPINK хамтлаг мөн дуучин Алекша болон JYP ent-ийг үндэслэгч дуучин продюсер Пак Жин Ён тэргүүтэй уран бүтээлчид байгаа аж. Тэдний эргэн ирэлтийн дов  гарсан даруйд бид мэдээлэх болно.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: allkpop.com

koreaboo.com


КПОП: Энэ сард “Blackpink” хамтлаг дахин шинэ дуу гаргаж “BTS” англи хэл дээрх цомгоо танилцуулна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.