Коронавирусний эсрэг анхны вакцины талаарх товч мэдээлэл

712-15972014075f335e7313e52
МОСКВА./ТASS/. Өчигдөр өглөө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдээлэл хийх үеэрээ, дэлхийд анхных болох коронавирусний эсрэг вакциныг Орос улсад гарган авсныг зарлан мэдэгдсэн билээ. “Спутник V” гэж нэрлэгдсэн уг вакциныг В.Путиний охидын нэг нь өөр дээрээ туршжээ.
Вакцины талаарх мэдээлэл
Н.Ф.Гамалейн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвд гарган авсан уг вакциныг одоогоор өөр 6 төрлийн вакциныг туршиж буй судалгааны платформд тулгуурлан бүтээсэн тухай Оросын Эрүүл мэндийн сайд М.Мурашко мэдэгдлээ.
Уг вакциныг тарилгын уусмал хэлбэрээр бүртгэн авчээ
Эмнэлзүйн хэд хэдэн туршилтын явцад уг вакцин маш үр дүнтэй бөгөөд аюулгүй гэдэг нь батлагдсан байна.
Туршилтад сайн дураараа оролцсон бүх хүний биед Ковид-19-ийн эсрэг биет үүсчээ.Сайн дурынхнаас хэнд нь ч дархлаатай холбоотой хүндрэл үүсээгүй байна.
Вакцинаар тариулсны дараа үүсэх дархлаа 2 хүртэл жилийн хугацаанд хадгалагдана гэж ОХУ-ын Эрүүл мэндийн яам мэдэгдлээ.
Вакцин үйлдвэрлэлийн талаар
Коронавирусний эсрэг вакциныг ойрын үед бөөнөөр үйлдвэрлэж эхэлнэ гэж В.Путин үзэж байна.
Вакциныг Н.Ф.Гамалея-гийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төв ба  “Биннофарм” компанид үйлдвэрлэнэ.
Гадаадын зарим улс орнууд Оросын вакциныг худалдан авахаар сонирхож байгаагаа илэрхийллээ.
Вакцинжуулалт
Вакцинжуулалтад хамгийн түрүүнд эмнэлгийн ажилтнууд ба багш нар хамрагдана
Эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулах ажил 8 дугаар сарын сүүлч, 9 дүгээр сард эхэлж магадгүй.
Вакциныг 2021 оны 1 дүгээр 1-нээс худалдаж эхэлнэ.
Вакцинжуулалтын ажил сайн дурын үндсэн дээр хийгдэнэ гэж Путин мэдэгдлээ.
Вакцинтай холбоотой мэдээллийг өгөх үүднээс Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан ба Н.Ф.Гамалея-гийн нэрэмжит хүрээлэнгээс цахим хуудсыг нээн ажиллуулж эхэллээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Коронавирусний эсрэг анхны вакцины талаарх товч мэдээлэл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.