2023-03-25 22:36
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Зөвлөгөө

Төрсний дараах сэтгэл гутрал яагаад тохиолддог вэ?

munkhzul munkhzul
2020-08-12
0 0
6
GettyImages-1143246023-600x400
ЭХИЙН СЭТГЭЛ ЗҮЙ ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ХӨГЖИЛД ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ

Нярай хүүхдийн сэтгэл зүйн хөгжил төрсөн цагаас эхлэн 1 нас хүртэл хамгийн эрчтэй явагддаг бөгөөд амьдралынхаа туршид сэтгэл санаа тайван тогтвортой байхад чухал нөлөөг үзүүлдэг. Эхний жил дэхь сэтгэл зүйн хөгжилд хамгийн их нөлөө үзүүлдэг хүн бол эх байдаг. Эхийн хайр халамжийг нярай эхийнхээ нүүр царай, халамж энхрийллээс хүлээн авдаг билээ.

Эх сэтгэл санаагаар унах, ядрах, гуниглах, уцаарлах гэх мэт сөрөг сэтгэл хөдлөл нь дөнгөж төрсөн нярайн сэтгэл зүйн хөгжилд сөрөг нөлөөг авчирдаг тул төрөөд удаагүй байгаа эмэгтэйчүүд сэтгэл санааны байдлыг анзаарах, тайван байх сэтгэл гутарч байгаа эсэхэд санаа тавих нь чухал байдаг.

ГЭРТЭЭ ХҮҮХДЭЭ АСРАХ НЬ ХАМГИЙН ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЮМ 

Хүүхдээ хайр халамжаар өсгөн гэртээ суугаа эхчүүд үнэндээ хамгийн том хөрөнгө оруулалтыг хүүхэддээ хийж байгаа юм. Үүнийг бид байшингийн суурьтай холбогдуулан зүйрлэх юм бол хүүхдийнхээ сэтгэл зүйн хөгжлийн хамгийн чухал суурийг тавьж байгаа үе гэж ойлгох нь зүйтэй. Энэ үе эцэг эхчүүдийн хувьд хэдий амаргүй үе ч гэсэн хамтдаа давж гарах хэсэгхэн үе юм. Тиймээс ялангуяа эхчүүдийн хувьд хүүхдээ дор хаяж 1 жилийн хугацаанд болж өгвөл 2 нас хүртэл нь өөрөө харж өсгөх нь чухал юм.

ТӨРСНИЙ ДАРААХ СЭТГЭЛ ГУТРАЛ ЯАГААД ТОХИОЛДДОГ ВЭ?

Төрсний дараа эмэгтэйчүүдийн даавар болох Эстроген болон Прогестроны ялгаралт эрс багасдаг бөгөөд энэ нь хүний сэтгэл санааг өөдрөг болгодог Серитонин (Аз жаргалын гармон гэж зарим хүмүүс нэрлэдэг) болон Неоадерналин мэдрэлийн эс дамжуулагч буурахад нөлөөлдөг учир сэтгэлээр амархан унахад хүргэдэг.

Серитонин дутагдах үед сэтгэл дүнсгэр, түгшүүртэй, паникт орох, айдас, хоолны дуршил ихсэх гэх мэт шинж илэрдэг бол неоадерналин дутагдах үед сэтгэл дүнсгэр, анхаарал төвлөрөхгүй байх, ой тогтоолт муудах, мэдээллийг удаан хүлээж авах, ядарч сульдах шинж тэмдэг илэрдэг. Дээрх шинж тэмдэг 2-3 долоо хоног үргэлжлэн хэвийн болдог.

Төрсөн эмэгтэй бүрт гутрал явагддаггүй ба гутралын хэр хэмжээ харилцан адилгүй байдаг. Хэрвээ удаан хугацаанд 4-өөс дээш 7 хоног үргэлжлэн байнга уурлаж уцаарлах, нойргүйтэх, их уйлах, эцэж ядрах, буруутгал мэдрэх, амьдрах утгагүй мэт санагдах, итгэл найдваргүй болох гэх мэт шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн сэтгэл зүйчид хандах нь зүйтэй.

СЭТГЭЛ САНААГ ТАЙВАН ӨӨДРӨГ БОЛГОХ НАТУРАЛ ШИЛДЭГ АРГА ЮУ ВЭ? 

Стресс ядаргааг тайлахад хамгийн шилдэг арга дасгал хөдөлгөөн байдаг, дасгал нь серитонин ялгаралтыг ихэсгэж сэтгэл санааг өөдрөг болгодог. Судалгаагаар аеробек нь сэтгэл гутралыг багасгах нөлөөтэй гэдгийг баталжээ.

Мэдрэлийн эс дамжуулагчдын ялгаралтыг ихэсгэхэд бас нэг нөлөөтэй зүйл бол Fish Oil буюу Омега 3 байдаг тул өдөрт 1 удаа уух нь тустай.

Ойр дотныхондоо өөрийнхөө сэтгэл санааг нээлттэй хуваалцах, адилхан хүүхэд гаргасан эхчүүдтэй найзалж нөхөрлөх, нөхөртэйгөө болзох зэрэг нь тустай.

Focus on the Family Mongolia – Гэр Бүл Анхаарлын Төвд байгууллагын Тэргүүн Клиник сэтгэл зүйч Т. Хонгорзул

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Нэг тэрбум эмэгтэй уураг илчлэг, амин дэмийн дутагдал, цус багадалттай
Зөвлөгөө

Нэг тэрбум эмэгтэй уураг илчлэг, амин дэмийн дутагдал, цус багадалттай

munkhzul
2023-03-24
Харвардын сэтгэл зүйчдээс эцэг эхчүүдэд өгч буй 7 зөвлөгөө
Зөвлөгөө

Харвардын сэтгэл зүйчдээс эцэг эхчүүдэд өгч буй 7 зөвлөгөө

munkhzul
2023-03-21
Зөвлөгөө

Баярын ширээний амтат бялуугаа гэртээ хийх амтлаг жор

nomun
2023-03-20
Мэдээ

ЭМЯ: Эрт илрүүлгийн судалгааны багуудын ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна

nomun
2023-03-20
Үр дүн амлаж, сурталчилгаа явуулсан ЭМНЭЛГҮҮДИЙГ ТОРГОЛОО
Гоо сайхан

Үр дүн амлаж, сурталчилгаа явуулсан ЭМНЭЛГҮҮДИЙГ ТОРГОЛОО

munkhzul
2023-03-17

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрэгтэй хүний үрийн сувгийг боох

    0 shares
    Share 0 Tweet 0
The Weekend дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчээр шалгарчээ
Урлаг

The Weekend дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчээр шалгарчээ

munkhzul
2023-03-24
0

Канадын дуучин, ая зохиогч The Weekend гуравдугаар сарын 20-ны байдлаар Spotify хөгжмийн платформ дээр 111.4 сая сонсогчтой болсноор дэлхийн хамгийн...

Цааш унших
Нэг тэрбум эмэгтэй уураг илчлэг, амин дэмийн дутагдал, цус багадалттай

Нэг тэрбум эмэгтэй уураг илчлэг, амин дэмийн дутагдал, цус багадалттай

2023-03-24
ХААН Банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд 75 сая доллар зарцуулна

ХААН Банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд 75 сая доллар зарцуулна

2023-03-24
Та гар утсаа бусдад өгч ашиглуулдаг уу?

Та гар утсаа бусдад өгч ашиглуулдаг уу?

2023-03-23
Өнөөдөр “Ромео, Жульетта” үзэгчдэд хүрнэ

Өнөөдөр “Ромео, Жульетта” үзэгчдэд хүрнэ

2023-03-23

Санал болгож байна

Лондонгийн “Playboy” клубт ажиллаж буй “Монгол Dj”
Хүмүүс

Лондонгийн “Playboy” клубт ажиллаж буй “Монгол Dj”

2014-08-04
Юрийн галвын үеийн гүрвэлийн ул мөр олдлоо
Сонин хачин

Юрийн галвын үеийн гүрвэлийн ул мөр олдлоо

2012-02-27
ЭЭЖТЭЙГЭЭ НИЙЛЭЭД ЭХНЭРЭЭ ДОРОМЖИЛДОГ ХҮН БАЙХ УУ?
Сэтгэлээ нээе

ЭЭЖТЭЙГЭЭ НИЙЛЭЭД ЭХНЭРЭЭ ДОРОМЖИЛДОГ ХҮН БАЙХ УУ?

2018-03-26
Хун тайж Харри , Меган хоёрын хүүд ирсэн тансаг 10 бэлэг
Оддын амьдрал

Хун тайж Харри , Меган хоёрын хүүд ирсэн тансаг 10 бэлэг

2019-05-10
Дэлхийн хамгийн том хуримын даашинз
Сонин хачин

Дэлхийн хамгийн том хуримын даашинз

2012-05-11
Мэдээ

Omegle Review

2022-07-11
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In