Арьс арчилгааны оргил цаг – ОРОЙ

2258a19389258e8ed5211389360ccd87

“Арьс чинь ойрд их ядарсан харагдаж байна, ажил ихтэй байна уу?”, “Сайн унтаж амарч чадахгүй байгаа юм уу?”, “Хөөх, арьс чинь ямар их хуурайшчихаа вэ?”, “Энд чинь юу гарчихсан юм?” гэх зэргээр ойр тойрны хүмүүс чинь чиний арьсанд “санаа зовж” байсан үе олон байх. Энгийн үед ч бусдад мэдэгдэхгүй арьсны асуудлууд бидэнд зөндөө бий. Ялангуяа ийм хатуу ширүүн уур амьсгалтай, бохирдолтой хотод амьдарч байгаа үед гарцаагүй шүү дээ. Тиймээс бид хэн хэнээс илүү арьсныхаа асуудалтай илүү ухаалгаар бас тууштай тэмцэж, үзэсгэлэн гоогоо удаан хадгалах аргыг энгийн дадал мэт болгон өөртөө суулгах зайлшгүй шаардлагатай. Энэхүү шалгарсан арга бол оройн арьс арчилгаа юм. Учир нь:

Арьс арчилгаа нь өөрөө “Цэвэрлэгээ+Эмчилгээ+Хамгаалалт” гэсэн 3 хэсгээс бүрддэг. Цэвэрлэгээг өглөө оройд хийж, өглөөд чийгшүүлэх тос, нарны тос, нүүр будалтаа хийгээд гарах нь хамгаалалтын хэсэг. Харин эмчилгээ буюу арьсныхаа асуудлуудыг шийдэх, гол тэжээл чийгшлийг өгөх, арьсныхаа нөхөн сэргээлтийг дэмжих арчилгааг ОРОЙД хийх нь хамгийн зөв. Хүн унтаж амарч байхад бидний арьс дотроосоо нөхөн төлжиж, шинэчлэгдэх байгалийн процесс эрчимтэй явагдаж байдаг болохоор яг энэ үед арьсаа сайтар дэмжээд өгвөл арьсандаа маш их тус хүргэж байна гэсэн үг. Оройн арьс арчилгааг тултал хийж байх дадал бол аль ч насны эмэгтэйн гоо сайхныхаа төлөө заавал хэрэгжүүлэх зөв хэв маяг юм.

Оройн аль цаг арьс арчилгаанд хамгийн тохиромжтой вэ?

Шөнийн 23 цагаас үүрийн 4 цагийн хооронд арьсны нөхөн төлжилт хоёр дахин нэмэгддэг учраас унтахынхаа өмнөх арчилгааг сайн хийж заншвал үргэлж эрүүл, толигор, залуу арьстай харагдаж чадна. Мөн аль болох эрт унтаж, бүтэн нойртой хонож байх хэрэгтэй. Ингээд бодохоор яг ямар бүтээгдэхүүнүүд, яаж хэрэглэх хэрэгтэй юм, ямар арьсанд аль нь сайн бэ гэх мэт асуултууд ар араасаа ундарч байгаа биз? Эдгээр болон арьс арчилгаатай холбоотой бүхий л асуултын чинь хариуг өгч, хажуугаар нь зөв дадалтай болгоход чиглэсэн “Арчаатай бүсгүйн 100 орой” онлайн цогц хөтөлбөрийг Гоолингоо санаачлаад байна. Чи 2 сарын 10 -аас эхлэн 5 сарын 20-ныг дуустал үргэлжлэх энэ хөтөлбөрт оролцсоноор:

- Гоё арьстай болно
- Оройн арьс арчилгааг унтахынхаа өмнө шүдээ угаахтай л адил амархан хийж дадна
- Арьсандаа тохирох гоо сайхны бүтээгдэхүүнийг мэдэж авна
- Арьсаа тодорхойлж, зөв арчилж сурна
- Өөрт тохирсон зөв бүтээгдэхүүнээ сонгож авч сурна
- Арьс арчилгааны талаар илүү сайн мэдлэгтэй болно
- Хүсвэл Мартын 8-аар Гоолингоогоос бэлэг авна
- 100 хоногийн хугацаанд сонирхолтой уралдаан тэмцээнд оролцож шагнал урамшуулал авна
- Нэг зорилго тавиад түүндээ хүрэхээр 100 оройн турш хичээж, өөрийгөө дайчилна
- Өөрийгөө ялан дийлнэ
- Өөрийгөө хайрлаж байгаагаа мэдэрнэ
- Улам хөөрхөн, өөдрөг болно
- Онлайнаар олон найзтай болж, арьс арчилгааныхаа жаргал зовлонг хуваалцаж, хамтдаа асуудлаа шийднэ гэх мэтчилэн олон хэрэгтэй, сонирхолтой, хөгжилтэй, өгөөжтэй зүйлс хүлээж байгаа.


Арьс арчилгааны оргил цаг – ОРОЙ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.