Намрын улиралд арьсаа хэрхэн арчлах вэ?

17b8c15e6877da551e6a779bb2d9477f

Намрын сэрүүн өдрүүдэд арьсанд бүр ч илүү арчилгаа хэрэгтэй болдог. Тиймээс мэргэжлийн гоо сайханчид намрын улирлын арьс арчилгааны талаар зөвлөж байна. Тэднийхээр бол тун энгийн долоон дүрмийг баримтлахад л таны арьс гэрэлтэн, торгомсог зөөлөн болж, намрын сэрүүн улиралд төрөлх сайхан төрхөө хадгалах юм байна. Ингээд танд дараах долоон дүрмийг танилцуулъя. Юуны түрүүнд та:

– Нүүр болон биеийн арьсанд зориулсан гуужуулагчийг хэрэглэ. Гуужуулагч нь арьсны гуужсан гадаргууг гүн цэвэрлэж өгнө.

– Мөн SPF нарны хамгаалалттай тосыг үргэлжлүүлэн хэрэглэ. Эдгээр тос нь ямар ч үед таны гарын доор бэлэн байх хэрэгтэй.

– Арьсаа сүүн шингэн болон биеийн бальзамаар тордож арчил. Хүйтэн сэрүүн цаг агаартай болж буй намар цагт энэ маш чухал арчилгаа шүү.

– Гарын арьсаа тусгайлан арчлахаа хэзээ ч мартаж болохгүй

– Халуун ванн эсвэл шүршүүрт удаан хугацаагаар орохгүй байхыг зөвлөж байна. Энэ нь таны арьсыг улам хуурайшуулдаг гэдгийг санаарай.

– Кофеин болон алкоголийн хэрэглээг аль болох багасгахыг хичээ.

– Үнэртэн, сүрчгийг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий. Ямар ч үнэртэн найрлагандаа спиртын хольцтой байдаг тул арьсыг хуурайшуулахаас гадна үйлчлил нь гарахгүй уддаг.


Намрын улиралд арьсаа хэрхэн арчлах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.