Хэдэн долоо хоног үргэлжилсэн цуу яриа, таамаглалын дараа Селена Гомез BLACKPINK-тай шинэ хамтын ажиллагаагаа хийхээр боллоо гэдгээ өөрийн цахим хуудаснаа батлав.
Тэдний шинэхэн дуу 8-р сарын 28-нд гарах юм байна.
Эргэн сануулахад Өмнөд Солонгосын К-поп хөгжмийн урсгалын өнөө цагийн том төлөөлөл болох “Blackpink” хамтлагийн шинэ дуу нээлтээ хийсэн даруйдаа есөн рекордын эзэн болсон. Тэдний шинээр гаргасан “How You Like That” бүтээл нээлтээ хийсэн даруйдаа “Youtube”-д хамгийн их хандалт авсан дуу, iTunes платформ дээр хамгийн их хандалт авсан охидын хамтлаг, Хятадын QQ хөгжмийн платформд хамгийн богино хугацаанд хоёр платинум сертификат хүртсэн Солонгос дуу, Өмнөд Солонгосын MelOn жагсаалтад нэг цагийн дотор хамгийн их хандалт авсан дуу, Шинэчлэгдсэн FLO хөгжмийн жагсаалтад нээлтээ хийсэн анхны К-поп дуу, 2020 онд MelOn хөгжмийн жагсаалтад 835 мянган хандалт авсан анхны дуу болжээ.
Харин Сэлэна Гомезийн хувьд өнгөрсөн сард Trevor Daniel-тай хамтран “Past Life” хэмээх дууг гаргасан нь Youtube дээр 15сая үзэгчидийн хүртээл болжээ.