Гоо сайхны мэс засал хийлгэхээс өмнө өөрөөсөө асуух асуултууд

1487121311013

“Сайхан бүсгүйчүүд бүгд л хиймэл, би ч бас ганц л амьдрахаас хойш яагаад зориг гаргаад хагалгаанд орж болохгүй гэж?!”

Танил сонсогдож байна уу?
Сүүлийн үед бидэнд гоо сайхны мэс засалд ормоор байгаа тухайгаа болон хагалгаа хийлгэх эмнэлгээ хэрхэн сонгох тухай асуусан захидал, хүсэлтүүд ихээр ирэх боллоо. Магадгүй чи аль хэдийн шийдчихсэн байж болно л доо. Гэхдээ дараа нь харамсах шийдвэр бүү гаргаасай гэсэндээ доорх асуултуудыг эхлээд өөрөөсөө асууж үзээсэй гэж хүсч байна.

1. Өөртөө итгэх итгэлд чинь асуудал байна уу?
Өөрөө өөртөө таалагдахгүй байгаагаасаа болоод мэс засалд орохоор шийдэж үүний дараа л бүх зүйл өөрчлөгдөж, сэтгэл санаа чинь дээрдэж, өөртөө итгэлтэй болно гэж бодож байвал өрөөсгөл. Магадгүй хэсэг хугацаанд дээрдсэн юм шиг санагдах ч өөртөө итгэх итгэл гэдэг зүйл зөвхөн гадаад төрхөөс шалтгаалдаггүй.

2. Өөр хүнтэй адилхан болмоор байгаа гэдэгтээ итгэлтэй байна уу?
Чи бол энэ хорвоод дахин давтагдашгүй, цорын ганц хувь хүн. Хүмүүсийн төгс гэж итгэдэг дүр төрхийг өөртөө бий болгож, ихэр юм шиг харагддаг болтлоо өөрчлөгдөхийг хүсч байгаа эсэхээ нухацтай бодох л хэрэгтэй.

3. Бусдын юу гэж бодох нь чамд тийм их хамаатай юу?
Хүмүүсийн санаа бодол бол хэдхэн минутанд ч өөрчлөгдөх магадлалтай, хэврэг зүйл. Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ бусдаар бүү тодорхойлуул. Хүмүүсийн түр зуурын бодолдоо автаж хэлсэн хэдхэн үг таны өөртөө итгэх итгэлд нөлөөлөх ёсгүй. Хүний нүд гэдэг хуурамчаас гадна шүүмжлэх шалтгааныг үргэлж олж чаддаг. Тиймээс бүх хүнд таалагдах нь угаас боломжгүй. Бидний мэддэгээр зөвхөн ногоон мөнгөнд нь л хүн бүхэн дуртай байдаг.

4. Сахил хүртэх гээд шал дордов гэгч болох вий?
Мэс засал таны хүссэн үр дүнг авчрах магадлал 100% биш. Түүгээр ч зогсохгүй мэс заслын үеийн ба дараах өндөр эрсдлийг хагалгаа бүр дагуулдаг. Ялангуяа ясандаа хүргэсэн бол бүр ч хүндрэлтэй, тэнгэр муудах бүрт яс чинь янгинадаг болно гээд төсөөлөөд үз дээ. Насан туршдаа эрэмдэг зэрэмдэг болж үлдсэн тохиолдол ч цөөнгүй.

5. Хагалгааны ширээн дээр хэвтэхгүйгээр шийдэж болох бусад арга замуудыг судалж үзсэн үү?
Дасгал хөдөлгөөн, хоолны дэглэм, тарилга гэх мэт өөр аргууд ч бий. Хэрэв гоо сайхны мэс засал дасгал хийх, дэглэм барихтай харьцуулахад хялбар шийдэл учраас л сонгож байгаа бол дахин бодох л хэрэгтэй. Ялангуяа чи нас залуу бол хэт эртэдсэн шийдвэр байж магадгүй юм. Учир нь чи бүрэн өсөж, торниогүй байгаа шүү дээ.

6. Доорх бүгдийг бодолцож үзсэн үү?
Үр дүнгээс гадна мэс засал хэрхэн өрнөх, эдгэх явц ямархуу байх зэргийг судалж үзсэн үү? Энэ мэс засал амьдралд чинь ямар өөрчлөлт авчрах вэ? Хүлээж байгаа үр дүн чинь энэ шийдвэрээс гарах эрсдэлтэй тэнцэхүйц том зүйл мөн үү?

7. Бас хүсэн хүлээсэн үр дүн чинь хэр бодитой вэ?
Үнэхээр мэс заслын дараа амьдрал чинь өөрчлөгдөх нь гарцаагүй юу? Хүмүүс чамд илүү сайн хандаж, сайхан харьцаж, өмнө нь боломжгүй байсан зорилгоо биелүүлэхэд чинь мэс заслын үр дүн туслаж чадах болов уу? За алив ээ, сайн бодоод үнэнийг хэл дээ? Энэ үнэхээр амьдралд чинь мэдэгдэхүйц эерэг өөрчлөлт авчрах уу?

Эцэст нь бид хэзээ ч гоо сайхны мэс заслыг танд зөвлөхгүй. Мэс засалд орсноор таны ааш зан, өөртөө итгэх итгэл, ер нь л бүх амьдрал чинь өөрчлөгдөнө гэж найдаж байгаа бол урам чинь хугарч магадгүй шүү.
Дээрх бүхнийг сайтар тунгаасны эцэст гоо сайхны мэс засалд орох шийдвэр чинь хэвээрээ л байх аваас тэр чиний сонголт. Эцсийн шийдвэрийг өөрт чинь үлдээе.

“Гоо сайхан хүний өөрийн мөн чанарт оршдог”


Гоо сайхны мэс засал хийлгэхээс өмнө өөрөөсөө асуух асуултууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: Shay Огноо: 5 September 2020 Reply

Very great post. I simply stumbled upon your blog and wished to
mention that I’ve truly enjoyed browsing your weblog posts.

In any case I’ll be subscribing in your rss feed and I
am hoping you write again very soon!

Here is my page: Vacatures isolatiebedrijven

Нэр: Norman Огноо: 18 September 2020 Reply

This piece of writing is actually a nice one it helps
new internet people, who are wishing for blogging.

My web site kevin

Нэр: Betty Огноо: 19 September 2020 Reply

Howdy! I know this is kinda off topic but I was wondering if you knew where I could find
a captcha plugin for my comment form? I’m using the
same blog platform as yours and I’m having difficulty finding
one? Thanks a lot!

Here is my webpage bayan escort

Нэр: bayan escort Огноо: 21 September 2020 Reply

Hello! Would you mind if I share your blog with my myspace group? There’s a lot of folks that I think would really enjoy your content. Please let me know. Many thanks

https://eskort-istanbulda.com

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.