Өөрөө өөртөө хуурай шампунь хийе

Энэ бол усгүйгээр үсээ угаах буюу хуурай шампунь юм.

Олон цагийн нислэг болон фитнесийн дараа, халуун ус тасарсан үед, хөдөө амрахаар явж байхдаа гэх мэт хуурай шампуний хэрэгцээтэй үе олон. Тослогтсон, шороо тоостой үстэй явахыг хүсэх хэн байх билээ. Тийм болохоор л усгүй үед хэрэглэж болох хуурай шампунийг бүтээсэн биз.
Хуурай шампунийг хэрхэн хэрэглэх вэ?

1. Эхлээд үснээсээ хавчаар, боолтыг нь аваад самнаж бэлдэнэ. Орооцолдож, ширэлдсэн хэсэг байж болохгүй.

2. Хуурай шампуниа хуйх, чёлк гэх мэт ихээр тослогтдог хэсгүүдээ цацаж эсвэл шүршиж өгнө. Хэрвээ шүршдэг шампунь хэрэглэж байгаа бол толгойноосоо 15см-ийн зайнаас шүршиж хэрэглэнэ. Үзүүр хэсэгт нэг их түрхэхгүй байж болно. Хамгийн чухал нь орой хэсэгтээ жигд түрхээрэй.

3. Түрхэж дууссаны дараа 5-10 минут, хэрвээ хэт тослог үстэй бол 15 минут хүлээнэ.

4. Үүний дараа тонгойж байгаад үсээ самнана. Эсвэл сэнсдэж болно. Ингээд л угаасан юм шиг л болно доо.

5. Өдөр бүр шингэн шампуниар үсээ угаах нь маш их гэмтээдэг бөгөөд хуурай шампунийг ээлжилж хэрэглэвэл зүгээр. Хуваарь гаргаад хуурай шампунийг дарааллаж гурваас дээш удаа хэрэглэхгүй байхыг анхаарна уу. Мөн нойтон үсэндээ хэрэглэж болохгүй.

6. Хуурай шампунь хэрхэн хийх вэ?
Чамд хэрэг болох зүйлс:
• Хүнсний сод
• Corn meal – Эрдэнэшишийн гурил (зах дэлгүүрүүдэд зарагдаж байгаа)
• Corn starch – Эрдэнэшишийн цардуул (зах дэлгүүрүүдэд зарагдаж байгаа)
• Овьёос (Нунтаглаж бэлдэнэ)
• Хүүхдийн тальк

7. Дээр дурдагдсан материал бүрийг маш сайн нунтаглаад, тэнцүү хэмжээтэй холиод л хуурай шампунь маань бэлэн болно. Амархан байгаа биз. Хэрвээ аль нэг орц нь байхгүй бол орлуулж болно. Хүүхдийн тальк байхгүй бол хүнсний содыг 2 дахин их хийнэ. Овьёос байхгүй бол эрдэнэшишийн гурилаа их хийнэ гэх мэт.

8. Бэлэн болсон хуурай шампуниа тальк болон шүдний чигчлүүрийн саванд хийвэл хэрэглэхэд хялбар байх болно.

Өөрөө өөртөө хуурай шампунь хийе
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.