YG-н шинэхэн цохилт “Treasure” хамтлагийн талаарх баримтууд

15972286035f33c63ba6add

“YG энтертайментаас” шинээр гарсан залуу хөвгүүдийн хамтлаг бол саяхан дэбют дуугаа цацаад буй “Treasure”. Тус энтертайнментийн 4 дэх хөвгүүдийн хамтлаг болж байгаа “Treasure” нь бүтэн нэг жил хүлээлтэд байсны дараагаар “BOY” нэртэй уран бүтээлээ цацсан нь Youtube суваг дээр 6 хоногийн хугацаанд 17 сая үзэгчдийг давж, Хонконг, Сингапур, Мексик, Саудын Араб зэрэг 19 мужийн iTunes топ дууны чартуудад тэргүүлж чамлахааргүй амжилтыг үзүүлээд байгаа аж. Тус хамтлаг нь 12 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хамтлагийн гишүүдийн талаарх танилцуулга болон баримтуудыг хүргэж байна.

Хамтлагийн гишүүдийн хувьд:  Hyunsuk, Jihoon, Yoshinori, Junkyu, Mashiho, Jaehyuk, Asahi, Yedam, Haruto, Doyoung, Jeongwoo, Junghwan нар багтдаг бөгөөд өмнө нь 13 гишүүнтэйгээр зарлагдах гэж байсан аж. Гэвч хамтлагт харъяалагдаж байсан Yoonbin нь өөрийн хүсэл сонирхол, хөгжмийн чиглэл, урсгалтай цаашид уг хамтлаг тохирохгүй гэдгийг мэдэрснээр 2020 оны 1-р сард YG энтертайнментийг орхисон байна.

Хамтлагийн ахлагч: Choi Hyunsuk

  • Тайзны нэр: Choi Hyunsuk /Чой Хёнсүк/
  • Төрсөн нэр: Choi Hyun Suk /Чой Хён Сүк/
  • Англи нэр: Daniel Choi /Даниел Чой/
  • Боломжит албан тушаал: Ахлагч, реппер, бүжигчин
  • Төрсөн өдөр: 1999 оны 4-р сарын 21
  • Орд: Үхэр
  • Өндөр: 171 см
  • Жин: 58 кг
  • Цусны төрөл: А
  • Иргэншил: Солонгос

Түүний талаарх баримтууд

  • Hyunsuk нь Өмнөд Солонгос улсын Daegu хотоос гаралтай.
  • 1 эрэгтэй, 1 эмэгтэй дүүтэй.
  • YG энтертайнмент-д 3 жил ажиллаж дагалдсан.
  • Хобби нь хөл бөмбөг тоглох, дэлгүүр хэсэх.
  • Англи хэлээр бага зэрэг ярьж чаддаг.
  • Treasure Box-н бэлтгэгчид дундаас хамгийн загварлагаар сонгогдсон.
  • Уруул өнгөлөгч цуглуулдаг.
  • Англи нэрээр нь Danny/Дэнни/ гэж дууддаг.
  • Урам зориг авдаг уран бүтээлчид нь GD, Mino, Bobby, B.I, Suga.
  • Хар буурцгийн сүмстэй гоймонд дургүй.
  • Анх Big Bang-н дуунуудыг сонсож репээр хичээллэх болсон.
  • Мөрөөдлөө биелүүлж чадах цор ганц газар нь YG гэж боддог байсан тул дэбют хийхийг маш их хүсч байсан.
  • Нил ягаан өнгөнд дуртай.
  • Тэрбээр хэрхэн дуу зохиож, бичихээ мэддэг.
  • Танилцуулга видео бичлэгэн дээрээ “Humble” дууг дуулсан.
  • Treasure-д зарлагдсан хамгийн сүүлчийн гишүүн.
  • 5 жилийн хугацаанд бэлтгэгдсэн.

Хамтлагийн 2-р ахлагч: Ji Hoon

  • Тайзны нэр: Jihoon
  • Төрсөн нэр: Park Ji Hoon
  • Боломжит албан тушаал: 2-р ахлагч, бүжигчин, дуучин
  • Төрсөн өдөр: 2000 оны 3-р сарын 14
  • Орд: Загас
  • Өндөр: 178 см
  • Жин: 64 кг
  • Цусны төрөл: В
  • Иргэншил: Солонгос

 Түүний талаарх баримтууд

  • Jihoon Өмнөд Солонгосын Busan хотоос гаралтай.
  • /Nataraja/Натаража акедемид бэлтгэл хийдэг байсан.
  • “Most promising entertainment star”-с хамгийн олон санал авсан.
  • Япон хэлээр сайн ярьдаг.
  • Шүдний аппарат зүүдэг байсан.
  • “Magnum”-д зарлагдсан 5 дахь гишүүн.
  • Хобби нь янз бүрийн объект болон үзэсгэлэнт газар, уран зураг, амьтдыг харах.
  • Аялах дуртай.
  • Англи нэрээр нь “Jun” гэж дууддаг.
  • Онцгой авьяас чадвар нь амьсгаагаа 1 минут 30 секунд барьж чаддаг.
  • Стресс бухимдлаа тайлдаг гол арга зам нь Хан гол руу явж цэцгийн зурагнуудийг авах явдал.
  • Хамгийн дуртай зүйл нь тэнгэр.
  • Танилцуулга видео бичлэгэн дээрээ “Song goes off” дууг дуулсан.
  • Их зөөлөн сэтгэлтэй, эелдэг.
  • Маш их инээмсэглэж, хошигнохдоо сайн.
  • Хамтлагт нь өмнө нь байсан Yoonbin-тэй өрөөндөө хамт амьдардаг байсан.
  • 4 жилийн хугацаанд бэлтгэгдсэн.

                                   Хамтлагийн гишүүн: Yoshi

  • Тайзны нэр: Yoshi /Ёши/
  • Төрсөн нэр: Kanemoto Yoshinori /Канемото Ёшинори/
  • Боломжит албан тушаал: Реппер, бүжигчин
  • Төрсөн өдөр: 2000 оны 5-р сарын 15
  • Орд: Үхэр
  • Өндөр: 179 см
  • Жин: 65 кг
  • Цусны төрөл: А
  • Иргэншил: Япон

Түүний талаарх баримтууд

  • Yoshinori нь Японы Kobe хотоос гаралтай.
  • Нэг эгчтэй.
  • Хобби нь тэшүүр унах, граффити зурах, аниме үзэх.
  • Англи нэрээр нь түүнийг Jaden гэдэг.
  • Хэрхэн бит бокс/beatbox/ хийхийг мэддэг.
  • Аав нь түүнийг 7-р ангид байхад нас барсан.
  • Түүний уриа нь “Хөгжимтэй хамт амьдарцгаая”.
  • Дуу зохиох дуртай.
  • 4 жилийн хугацаанд бэлтгэгдсэн.
  • 2016 оны 3 сард YG-н шалгалтыг давж байсан.

 

Хамтлагийн гишүүн: Junkyu

  • Тайзны нэр: Junkyu
  • Төрсөн нэр: Kim Jun Kyu
  • Боломжит албан тушаал: Дуучин, нүүр царай
  • Төрсөн өдөр: 2000 оны 9-р сарын 9
  • Орд: Охин
  • Өндөр: 178 см
  • Жин: 65 кг
  • Цусны төрөл: О
  • Иргэншил: Солонгос

Түүний талаарх баримтууд

  • Junkyu-н хоч нь Коала. Учир нь тэр инээмсэглэх үедээ Коала шиг харагддаг.
  • Тэрбээр хүүхдийн загвар өмсөгч байсан бөгөөд CF-н зураг авалтанд олон удаа оролцсон.
  • Def dance skool-д Doyoung-н хамт оролцож байсан.
  • Ruby /Руби/ нэртэй нэг мууртай.
  • Haruto-той өрөөгөө хуваалцаж амьдардаг.
  • Тэрбээр “physical genius”-с хамгийн олон санал авсан. Учир нь маш өндөр, өргөн мөртэй, хөл нь урт, туранхай.
  • Англи нэр нь David /Дэвид/.
  • Тэр хүнтэй текстен хэлбэрээр харилцахаас илүүтэйгээр дуудлага хийх нь дээр гэж үздэг.
  • Түүний уриа бол “Би явах замаа мэдэж байгаа учир өөрийн замаар явна”
  • Тэрбээр “Би дууны утга санааг нь хүмүүст хүргэдэг, эерэг нөлөө үзүүлж чаддаг дуучин байх ёстой” гэж хэлж байсан.
  • “Treasure”-д зарлагдсан 4 дэх гишүүн.
  • 7 жилийн хугацаанд бэлтгэгдсэн.

                                             Хамтлагийн гишүүн: Mashiho

  • Тайзны нэр: Mashiho /Машихо/
  • Төрсөн нэр: Takata Mashiho /Таката Машихо/
  • Боломжит албан тушаал: Бүжигчин, дуучин, нүүр царай
  • Төрсөн өдөр: 2001 оны 3-р сарын 25
  • Орд: Хонь
  • Өндөр: 169 см
  • Жин: 60 кг
  • Цусны төрөл: АВ
  • Иргэншил: Япон

Түүний талаарх баримтууд

  • Mashiho-н өөрийгөө илэрхийлдэг 3 үг нь тачаангуй, даруухан, өөртөө итгэлтэй.
  • Тэр өөрийнхөө царайг эгдүүтэй гэж боддог.
  • Танилцуулга видео бичлэгэн дээрээ “Want to want me” дууг дуулсан.
  • Хобби нь гольф болон бөмбөр тоглох, зураг авах
  • Түүний уриа нь “Бусдад баяр баясгалан бэлэглэх нь өөртөө өгөх хамгийн том бэлэг”
  • Тэрбээр AKMU-н богино хэмжээний кинонд кафены зөөгчийн дүрийг бүтээж байсан.
  • Зүүн гартай.
  • Нил ягаан өнгөнд дуртай.
  • Англи нэрийг нь Mama /Мама/ гэдэг.
  • Kotesu нэртэй нэг нохойтой бөгөөд Японд байдаг.
  • Тэрбээр “Treasure Box”-н бэлтгэгчид дундаас хамгийн царайлаг гэх саналыг авч байсан.
  • “Magnum”-д зарлагдсан 2 дахь гишүүн.
  • 7 жилийн хугацаанд бэлтгэгдсэн.

Хамтлагийн гишүүн: Yoon Jaehyuk

  • Тайзны нэр: Yoon Jaehyuk
  • Төрсөн нэр: Yoon Jae Hyuk
  • Боломжит албан тушаал: Реппер, дуучин
  • Төрсөн өдөр: 2001 оны 7-р сарын 23
  • Орд: Арслан
  • Өндөр: 178 см
  • Жин: 63 кг
  • Цусны төрөл: О
  • Иргэншил: Солонгос

 Түүний талаарх баримтууд

  • Jaehyuk өөрийнхөө хамгийн сайн хамтрагчийг Seokhwa гэж хэлдэг.
  • Түүнийг 9-р цуврал нэвтрүүлгээс хассан боловч эцсийн финалд дахин авчирж байсан.
  • Анх түүнийг SM, JYP, CUBE, Woolim, Pledis, Yuehua нар холбож өгч байсан.
  • Тэр өөрийгөө алиа, дэггүй хүн гэж хэлдэг.
  • Сайхан үнэртэй хэн нэгэнтэй хамт байх үед түүний зүрх хурдан цохилж эхэлдэг.
  • Түүний сэтгэл татам байдал нь нүүр царай, зүүн нүд, алхаж байх явцаас нь харагддаг.
  • Олон хүний өмнө тайзан дээр гарч дуулах, бүжиглэх чадвараа харуулахыг хүсдэг учир дуучин болохоор шийдсэн.
  • Англи нэрийг нь Kevin/Кэвин/ гэдэг.
  • Танилцуулга видео бичлэгэн дээрээ Sik-K-н“Ring Ring” дууг дуулсан.
  • “Treasure”-д зарлагдсан 6 дах гишүүн.
  • 3 жилийн хугацаанд бэлтгэгдсэн.

Хамтлагийн гишүүн: Asahi

  • Тайзны нэр: Asahi /Асахи/
  • Төрсөн нэр: Hamada Asahi /Хамада Асахи/
  • Боломжит албан тушаал: Дуучин
  • Төрсөн өдөр: 2001 оны 8-р сарын 20
  • Орд: Арслан
  • Өндөр: 173 см
  • Жин: 56 кг
  • Цусны төрөл: АВ
  • Иргэншил: Япон

                                   Түүний талаарх баримтууд

  • Asahi-н уриа бол “сайхан хандлага, сайхан байдал, сайхан хөгжим”.
  • Англи нэр нь Arthur /Артур/.
  • Хобби нь хөгжмийн зохиол бичих, хөл бөмбөг тоглох, зураг зурах.
  • Тэрбээр хөлбөмбөгийг тасралтгүй өшиглөж чаддаг бөгөөд хамгийн дээд амжилт нь 1000.
  • Танилцуулга видео бичлэгэн дээрээ “Lay me down” дууг дуулсан.
  • “Magnum”-д зарлагдсан сүүлчийн гишүүн.
  • 3 жилийн хугацаанд бэлтгэгдсэн.

Хамтлагийн гишүүн: Bang Yedam

  • Тайзны нэр: Bang Yedam
  • Төрсөн нэр: Bang Ye Dam
  • Боломжит албан тушаал: Дуучин
  • Төрсөн өдөр: 2002 оны 5-р сарын 7
  • Орд: Үхэр
  • Өндөр: 173 см
  • Жин: 59 кг
  • Цусны төрөл: А
  • Иргэншил: Солонгос

 Түүний талаарх баримтууд

  • Yedam нь Өмнөд Солонгос улсын Seoul-с гаралтай.
  • Түүнийг Dami болон Yedami гэж дууддаг.
  • Тэрбээр “Stray Kids” шоу нэвтрүүлгээр гарч байсан.
  • Түүний аав нь Bang Daesik, ээж нь Jeong Mieong бөгөөд хоёулаа дуучин.
  • Англиар бага зэрэг ярьдаг.
  • Айлын ганц хүүхэд.
  • Тэрбээр бага байхаасаа л дуулдаг хүүхэд байсан.
  • Doyoung бол түүний хамгийн сайн хамтрагч гэж тэр хэлдэг.
  • Нөхөрсөг учир найз нөхөдтэй болох дуртай.
  • Түүний зөөлөн хоолойн өнгө нь сэтгэл татам байдаг.
  • Тэрбээр хүмүүст итгэл найдвар өгөх эерэг дуучин болно гэж хэлдэг.
  • Танилцуулга видео бичлэгэн дээрээ “Pay me rent” дууг дуулсан.
  • “Treasure”-д зарлагдсан 2 дох гишүүн.
  • 8 жилийн хугацаанд бэлтгэгдсэн.

   Хамтлагийн гишүүн: Doyoung

  • Тайзны нэр: Doyoung
  • Төрсөн нэр: Kim Do Young
  • Боломжит албан тушаал: Бүжигчин, дуучин
  • Төрсөн өдөр: 2003 оны 12-р сарын 4
  • Орд: Нум
  • Өндөр: 175.5 см
  • Жин: 56 кг
  • Цусны төрөл: В
  • Иргэншил: Солонгос

Түүний талаарх баримтууд

  • Doyoung нь Өмнөд Солонгос улсын Seoul-с гаралтай.
  • Тэрээр 2015 онд 11 настай байхаасаа YG-д бэлтгэл хийж эхэлсэн.
  • Түүний хоч нь Доби.
  • Хобби нь тэшүүрээр гулгах, усанд сэлэх, сагсан бөмбөг тоглох.
  • Тэрбээр “Def Skool” бүжгийн багт Junkyu, Dohwan нартай хамт бүжиглэдэг байсан.
  • Тэр анх 3-р ангид байхдаа жингээ хасах зорилгоор бүжиглэж эхэлсэн ч үүнийхээ дараагаар сонирхолдоо хөтлөгдөж, үргэлжлүүлэн бүжиглэсэн.
  • Хамтлагийнхаа 2-р загвар өмсөгчөөр шалгарсан.
  • Түүний хамгийн сайн найз нь Dohwan.
  • Түүний уриа нь “Сорилт бүхэнд төгсгөл гэж үгүй”
  • Тэрбээр Yedam-г хамгийн сайн хамтрагчаа гэж үздэг бөгөөд хамтдаа дуу зохиож бичдэг.
  • “Magnum”-д зарлагдсан 3 дахь гишүүн.
  • Англи нэр нь Sam/Сэм/.
  • 5 жилийн хугацаанд бэлтгэгдсэн.

                                           Хамтлагийн гишүүн: Haruto

  • Тайзны нэр: Haruto /Харуто/
  • Төрсөн нэр: Watanabe Haruto /Ватанабе Харуто/
  • Боломжит албан тушаал: Реппер, нүүр царай
  • Төрсөн өдөр: 2004 оны 4-р сарын 5
  • Орд: Хонь
  • Өндөр: 181 см
  • Жин: 63.5 кг
  • Цусны төрөл: В
  • Иргэншил: Япон

 Түүний талаарх баримтууд

  • Haruto нь Япон улсын Fukuoka-с гаралтай.
  • Нэг эгчтэй.
  • Түүний ээж нь Big Bang хамтлагийн том шүтэн бишрэгч бөгөөд эд зүйлс нь түүнд олон байдаг.
  • Junkyu-тэй өрөөгөө хуваалцдаг.
  • Англи нэр нь Travis.
  • Тэрбээр өөрийнхөө царайлаг царай, урт хөл, хөөрхөн нүдийг сэтгэл татам гэж боддог.
  • Тэрбээр гайхалтай стильтэй реппер болохыг хүсдэг.
  • Түүнийг “Treasure”-н номер нэг нүүр царай гэдэг.
  • “Treasure”-д зарлагдсан анхны гишүүн.

                            Хамтлагийн гишүүн: Park Jeongwoo

  • Тайзны нэр: Park Jeongwoo
  • Төрсөн нэр: Park Jeong Woo
  • Боломжит албан тушаал: Дуучин
  • Төрсөн өдөр: 2004 оны 9-р сарын 28
  • Орд: Жинлүүр
  • Өндөр: 179 см
  • Жин: 65 кг
  • Цусны төрөл: О
  • Иргэншил: Солонгос

Түүний талаарх баримтууд

  • Jeongwoo нь Өмнөд Солонгос улсын Iksan хотоос гаралтай.
  • Нэг ахтай.
  • Тэр хэзээ ч ганц өдрийн бэлтгэл хийдэггүй.
  • Тэрбээр дуу сонсох, хувцаслах, хоол идэх дуртай.
  • YG-н талаар түүний бодлыг асуухад тэрбээр “YG-н цайны газар их сайхан хоолтой учир бэлтгэл хийх хамгийн сайн орчин болж өгдөг” хэмээн хэлж байсан.
  • Тэр Junghwan-тай хамтран Iksan-д бүжгийн академийг байгуулсан.
  • Танилцуулга видео бичлэгэн дээрээ “When I was you man” дууг дуулсан.
  • “Treasure”-д зарлагдсан 5-дах гишүүн.
  • Англи нэр нь Jastin /Жастин/.
  • 3 жилийн хугацаанд бэлтгэгдсэн.

                           Хамтлагийн гишүүн: So Junghwan

  • Тайзны нэр: So Junghwan
  • Төрсөн нэр: So Jung Hwan
  • Боломжит албан тушаал: Дуучин
  • Төрсөн өдөр: 2005 оны 2-р сарын 18
  • Орд: Хумх
  • Өндөр: 178 см
  • Жин: 65 кг
  • Цусны төрөл: B
  • Иргэншил: Солонгос

Түүний талаарх баримтууд

  • Тэрбээр акробатикийн спортоор хичээллэдэг.
  • Inhong-г хамгийн сайн найз гэж хэлдэг.
  • Тэрбээр тунгалаг бор нүдтэй.
  • Англи нэрийг нь John/Жон/ гэдэг.
  • Тэрбээр хүүхдийн загвар өмсөгч байсан бөгөөд CF-н зураг авалтанд олон удаа оролцдог байсан.
  • Junghwan болон Jeongwoo нар нь YG-н “Treasure Box”-с ч өмнө бие биенийгээ таньдаг байсан. Учир нь тэд хоёул Иксан хотоос ирсэн бөгөөд IB Music Academy гэх нэртэй бүжгийн академи-с гаралтай.
  • Тэрбээр өөрийгөө гэрэлтсэн нүдтэй, тууштай, сэтгэл татам гэж боддог.
  • Таеквондо-р хичээллэдэг.
  • Түүний хурц эрүү, дэгээ шиг хамар нь бусдын анхаарлыг татдаг.
  • Шаргуу хөдөлмөр эрхэлдэг дуучин болох нь түүний мөрөөдөл.
  • Танилцуулга видео бичлэгэн дээрээ “Supermarket Flowers” дууг дуулсан.
  • “Treasure”-д зарлагдсан 3-дах гишүүн.
  • 3 жилийн хугацаанд бэлтгэгдсэн.   Эх сурвалж: kprofiles.com

Орчуулсан Э.Баглаацэцэг

http://www.zaluucom.mn/read/4gf2b3eca


YG-н шинэхэн цохилт “Treasure” хамтлагийн талаарх баримтууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.