2017 оны зургаадугаар сард “KKW Beauty” брэндээ үүсгэн байгуулж байсан Ким Кардашьян ам.долларын тэрбумтан болжээ. Тэрээр өөрийн гоо сайхны брэндийн хүчээр хэдхэн жилийн хугацаанд нэдээдгүй ашиг орлоготой ажиллаж чадсан гэдгийг хэвлэлүүд онцголж байгаа юм.
Кардашьян “KKW Beauty” компанийнхаа 20 хувийг Франц-Америкийн хамтарсан гоо сайхны бүтээгдэхүүний корпорац болох “Coty”-д 200 сая ам.доллараар арилжсан байна. “Coty-тай урт хугацаанд хамтран ажилласнаар олон шинэ сонирхолтой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дэлхийн зах зээлд борлуулах боломжтой боллоо” гэж дуулиант хатагтай Ким өгүүлжээ.
Ким Кардашьян компанийнхаа тавны нэг хувийн хувьцааг л арилжсан болохоор брэндийн удирдлага урьдын адил түүний гарт хэвээр үлдэж байна гэж барууны хэвлэлүүд мэдээлэв.
“KKW Beauty” компанийн зах зээлийн үнэлгээг нэг тэрбум гэж “Coty” үзэж байгаа юм.