Хүний цус мус нээх хамаагүй юм байна лээ ш дээ яг амьдрал дээр

117910549_10164062829525542_6961820000576392664_n

Цэлмэг гэх бүсгүй цахим орчинд харь орны иргэнтэй гэр бүл болсон бүсгүйчүүдийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн нь олон хүний анхааралд өртсөн бичвэр болжээ. Түүний бичсэн зүйлийг сонирхуулахад:

Миний охинд Монгол хүний цус байдаг, би болон цусан төрлийн аав нь (Монгол). Гэхдээ нөгөө айхтар цусаа ариун байлгах ёстой гэдэг нөхөр чинь намайгаа 2 жил гэр бүлийн хүчирхийлэлд байлгасаар (жирэмсэн байхад илүү зоддог байлаа), хүүхдээ 2 сартайд нь алга болсон доо, зодуур ихсэж, хүүхнүүд шөнө дунд залгаж “намайг ирж аваач” гэж залгаж эхэлсэн. Би ч яахав угаасаа өөрөө ажил төрөлтэй санхүүгээр хараат бус хүн болохоор тэгээд яваад өгсөн. Гэхдээ бас тэр хүн хүүхэддээ хариуцлагатай хандах ёстой, өөрийн цус охиноор нь гүйж байгаа юм чинь гээд шүүхэд өгөөд сарын 55.000 төгрөг тогтоолгов 10 жилийн өмнө (нэг уут паамперсны мөнгө). Тэрийгээ ч өгөлгүй өдий хүрлээдээ.
Яг үнэндээ миний хувьд мөнгөндөө биш л дээ, зүгээр л сэтгэл, ухамсар, хариуцлага хүсэж байсан. Хүүхдээ 1 цаг надад хараад өгөх ч юмуу, хүүхдийн баяраар ярих ч юмуу, утсаар хүүхдээ асуух ч юмуу.
Би сүүлдээ овгийг нь өөрийн нэр дээрээ болгосон чинь гэрлийн хурдаар хүрч ирээд гарын үсэг зураад яваад өгсөн шд. Нэг насны төрсөн өдрөөр нь ярих болов уу?! гэсэн чинь…сүүлдээ 2,3.4,5,6,7,8,9,10 гээд байсангүй шүү! Би яахав залуу эмэгтэй даваад гарна. Хүүхдийнхээ оюун ухаанд нь төрсөн эцэг нь ядахнаа төрсөн эцэг нь мэнд хүргэсэн шүү гэдэг ойлголтыг өгөх гээд байлаа л даа. Гэхдээ бид охиндоо цусан төрлийг нь сайнаар ярьдаг, ирээдүйд ч ярих болно. Гэр бүлээр нь охиныхоо хуриманд урина ( хэрвээ бидний охин хүсвэл)

Охиноо 1 нас 10 сартай байхад нь нөхөртэйгээ (Гадаад хүн ) танилцаж билээ бид хоёр, 26-27той шинэхэн хосууд, 5 жил үерхэж хол ойр миний болон түүний ажилаас шалтгаалж, мөн бие биенээ илүү их таньж хайрлаж өөрсдөө хийх ажилаа хийсээр хэдэн жилийн өмнө гэрлэсэн.

Миний хайрт, охинд минь маш сайн аав (хойд эцэг ч биш) ААВ нь.
Тэр минь охиндоо багаас нь, сайн хүн байх талаар, бусдыг ялгаварлан гадуурхахгүй байх, хүнтэй харьцах, дугуй унах, хөл бөмбөг тоглох, ярилцах, хичээлийг нь давтуулах, үлгэр унших, хамт ном унших, хайрлан энхрийлж өдийг хүрлээ. Хамгийн гол нь миний эрүүл мэнд муу байгаа ч, намайг маш ихээр хайралдаг учир, миний охин аз жаргалтай байдаг. Би ч энэ хоёроо хараад аз жргалтай байдаг санаа зовох зүйлгүй.

Би Монголдоо жил болгон очиж ажилаа хийдэг тэгэхдээ охинтойгоо хамт ирнэ. Цусан төрлийн аавтай нь охинтойгоо уулзахгуй юмуу гэж жил болгон асууна, NOOOO л гэдэг юм байна лээ. Цусан төрлийн аав нь шдээ!!! Миний цайлган уучлах сэтгэл одоо ч байгаа. Хөөрхөн охин хайралсанд би тэр хүнд талархаж байдаг ч, оллиггүй занд нь одоо ч уур хүрдэг!
Гэхдээ манай нөхөр, чамд бас нэг аав байгаа, чамайг хайралдаг шүү гэж охиндоо хэлдэг. Хэзээ ч муугаар ярихгүй нь гайхалтай

Ингээд бодоод байхад ёр нь цусан төрөл биш, тухайн цаг хугацаанд хэн хамт байж хамгаалж хайрлаж, зааж, сургаж сэтгэлд хоногшиж байгаа нь чухал юм байна лээ. Гэр бүл гэдэг заавал цусан холбоогоор үүсдэггүй юм байна. Тухайн үед чиний амьдралд баяр хөөр, зовлон гуниг байхад чамтай хамт байж байгаа хүн л жинхэнэ гэр бүл юм байна, цусан төрөл биш байсан ч үргэлж аз жаргалтай байлгадаг миний охин одоо та нарийн хэлдэгээр харийн аавдаа учиргүй хайртай, тэр минь охиндоо өөрөөсөө илүү хайртай!

Цус биш хандлага илүү чухал!!!

Гадаад дотоод, хар, шар ямар ч арьстай байж болно!

Миний хувьд жинхэнэ эр хүнтэй гэрлэсэн.

Meg Tselmeg


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Хүний цус мус нээх хамаагүй юм байна лээ ш дээ яг амьдрал дээр
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.