-Хийж буй ажлаа хамгийн сайнаар, хариуцлагатай хий. Өдөр бүр өөрийгөө сонсож юу хүсч зорьж байгаагаа мэдэрч бай.
-Өөрийгөө хамгийн хөөрхөн, хамгийн хүчтэй, хамгийн дэгжин ганган, ухаантай гэж хуурхаа боль. Өөрийнхөө сул талыг мэдэж засч, байнга дээшилж шат шатаар ахих л чухал.
-Худал хуурмаг зүйл өөрийг чинь мөнхийн шоронд байлгана. Бүх зүйлээрээ үнэн бай.
-Үнэт зүйлээ хамгаал хайрла. Найз нөхөд олдоно. Гэр бүл хүн бүрт заяагдсан цор ганц үнэт зүйл, бүх зүйл.
-Хайртай хүмүүсээ хамгаал амлалтандаа хүр. Сул талыг нь хүлээн зөвшөөрч сайн талыг нь өнгөл. Үргэлж хамт бай, дэргэд нь байж чадахгүй бол өөрийнхөө орон зайг байнга мэдрүүл.
-Ээж аавыгаа өргөж тэтгэ. Өнөөдрийг хүртэл тэмцэж хичээж буй амьдралд чинь тэд л хөрөнгө оруулсан.
-Жингээ барь, эрүүл бай, хөдөлгөөн хий, Идэвхитэй амьдар. Сэтгэлээ эрүүл байлгаж байж бие эрүүл байна