Таны хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүн ямар орц найрлагатай вэ?
Урин дулаан цаг ирж бүсгүйчүүд маань гоо сайхандаа илүү их анхаардаг. Хавар хуурайшилт ихтэй байдаг учраас арьсаа сайн арчилж гоо сайхнаа хадгалж үлдэх хэрэгтэй болдог. Арьсны арчилгаа нь цэвэрлэгээнээс эхлэнэ. Арьс цэвэрлэгч бүтээгдэхүүн нь олон төрөл байдаг. Үүнд:
Саван: савангий үндсэн түүхий эд натри хлор, кальци хлор, этил зэргийг ашигладаг. Кали хлортой саван нь зөөлөн ба түүнийг шахмал хэлбэрээр болгодоггүй шингэн хэлбэрээр эмульс их эсвэл тослог ихтэй саван хийж хэрэглэдэг.
Гоо сайхны саван:
Гоо сайхны саван нь нүүрний, гарын, ванны гэх мэтчилэн олон төрөл байдаг. Гоо сайхна саванд натри хлорын саванг хэрэглэх ба түүний найрлаганд үнэр өнгө оруулагч, исэлдэлтээс хамгаалагч метталын ионыг саармагжуулагч бодис оролцохоос гадна цагаан ба тунгалаг саванд титаны хүчил хэрэглэдэг. Натри хлорын саван нь усанд уусдаг шүлт шинжтэй байлаг. Арьсыг хамгаалах зорилгоор дээд зэргийн спирт, тосны хүчил нийлмэл эфирийн тос гэх мэтийн тосон бодисыг ашиглан хийгдсэн саван ч бий. Үүнээс гадна амины хүчлийн саван гэгддэг сул хүчиллэг саван байх ба найрлагандаа гулитамин, амины хүчил, тосны хүчил оролцсон учир арьсанд бага цочрол өгдөг учир эмзэг төрлийн арьсыг цэвэрлэхэд хэрэглэдэг.
Тунгалаг саван:
Тунгалаг саван нь гоо сайхны савангийн нэг төрөл ба найрлаганд нь натри хлор, дээд зэргийн спирт, тосны хүчил, нийлмэл эфирийн тос, глицерин, мөн чийг хадгалах бодис оролцох тул арьсанд үзүүлэх цочрол бага тул гулсавхай зөөлөн саван болдог. Энэ саванг хэвийн болон хуурай арьсанд хэрэглэж болно.
Шингэн саван:
Шингэн саван нь натры хлорын саван ба тос бага хэрэглэдэг этанол, амины саванг үндэслэсэн байх нь элбэг. Иймээс гоо сайхны савантай харьцуулхад арьсанд харьцангуй сул үйлчлэл үзүүлэх бохирдлыг угаах зорилгоор хэрэглэдэг.
Эмчилгээний саван:
Эмчилгээний саван нь нян устгах бодис агуулагддаг ба арьсны гадаргуу дээрх нянг устгах ариутгах зорилгоор хэрэглэнэ. Эмчилгээний саван нь арьсыг угааж цэвэрлэхийн хамт арьсанд наалдсан нянгийн үржилтийг багасгах мөн тос хөлсийг задлах, биед эвгүй үнэр үүсэхээс хамгаалах зорилгоор хэрэглэдэг.
Нүүр угаагч ба хөөс:
Нүүр угаагч нь гаднаас хархад тосон байдалтай байдаг ба голлох хэсэг нь саван байдаг. Арьсны бохирдол болон нүүрний будаг зэргийг нягт жижиг хөөсөөр эмульс байдалтай болгон усаар задлаж угаана. Хөөс нь найрлагандаа кали хлорыг дангаар нь зарим нэр төрөлд натри хлортой холимог байх нь бий. Хөөсний найрлагыг тосон ба чийг хадгалагч бодисоор баяжуулж өгсөн байдаг.
Ласьон:
Шингэн төрлийн нүүр цэвэрлэгчийг хэлнэ. Шингэн нүүр цэвэрлэгчийг өгөгдөх үйлчилгээ, нэр төрөл, үр дүнгээс хамаарч дараах хэлбэрээр ангилна.
Цэвэрлэгч хамгаалагч шингэн
Агшаагч хамгаалагч шингэн
Зөөлрүүлэгч хамгаалагч шингэн
Олон давхраат хамгаалах шингэн гэж ангилах ба арьсны онцлогт тохируулан хэрэглэнэ.
Emch.mn