BTS хамтлагийн шинэ уран бүтээл Billboard-ын жагсаалтыг тэргүүллээ

“BTS” хамтлаг нь Америкийн “Billboard”-ын шилдэг 100 дууны жагсаалтад тэргүүлсэн БНСУ-ын анхны уран бүтээлч болжээ.

“BTS” хамтлагийн “Dynamite” нэртэй уран бүтээл шилдэг дуунуудын жагсаалтын нэгдүгээрт бичигдлээ гэж “Billboard” цахим хуудас даваа гарагт буюу жагсаалт шинэчлэгдэхээс нэг хоногийн өмнө мэдээлсэн байна.

80c1a57d0a2917ce5a25934d80e01cc3 BTS хамтлагийн шинэ уран бүтээл Billboard-ын жагсаалтыг тэргүүллээ

Дуучин, репэр “PSY” 2012 онд “Gangnam Style” дуугаараа “Billboard”-ын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байсан нь БНСУ-ын уран бүтээлчдийн дундаас үзүүлсэн хамгийн өндөр амжилтад тооцогдож байсан юм.

Ташрамд дурдахад, Азийн уран бүтээлчдээс ганцхан хүн шилдэг 100 дууны жагсаалтад тэргүүлж байсан нь Японы дуучин Кю Сакамото бөгөөд тэрбээр 1963 онд “Sukiyaki” нэртэй уран бүтээлээрээ энэхүү амжилтыг үзүүлж байжээ.

“Billboard”-ын шилдэг 200 цомгийн жагсаалтын хувьд “BTS” хамтлагийн гаргасан цомгууд 2018 оны тавдугаар сараас хойш дөрвөн удаа нэгдүгээрт бичигджээ. Уг хамтлаг нь “Love Yourself: Tear”, “Love Yourself: Answer”, “Map of the Soul: Persona”, “Map of the Soul: 7” зэрэг цомгийг гаргаад байгаа ажээ.

  Эх сурвалж : Э.Хулан : МОНЦАМЭ


BTS хамтлагийн шинэ уран бүтээл Billboard-ын жагсаалтыг тэргүүллээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: initteemnaxy Огноо: 7 September 2020 Reply
Нэр: initteemnaxy Огноо: 7 September 2020 Reply
Нэр: initteemnaxy Огноо: 7 September 2020 Reply
Нэр: initteemnaxy Огноо: 10 September 2020 Reply
Нэр: initteemnaxy Огноо: 11 September 2020 Reply
Нэр: initteemnaxy Огноо: 11 September 2020 Reply
Нэр: audupetly Огноо: 20 September 2020 Reply

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.