Ц.Мичидмаа: Би Холливудын жүжигчин болно

22141087_1081487741982635_4477076112916405664_n

Дэлхийн бяцхан миссийн титэмт, хоёр удаа оны онцлох хүүхдээр шалгарсан, “Academy awards” наадмын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналт Ц.Мичидмаа гэж мичид шиг гялтганасан охин бий. Багаасаа урлагт хөл тавьж, уран бүтээлчидтэй хамтарч ажилласан болоод ч тэр үү түүний үг хэл, биеэ авч яваа нь хэзээний урлагийн хүн. Өдгөө 11-хэн настай ч “Хайр”, “Аз жаргал”, “Үлгэрийн баатар гэртээ харих замд”, “Зүрхэнд дуссан нулимс”, “Том зургаан толгой” зэрэг 20 орчим дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүр бүтээгээд амжсан авьяаслаг, бяцхан жүжигчнийг “Монголын гэрэлт ирээдүй” буландаа урилаа.

-Хоёулаа уран бүтээлийн сонин сайхнаас яриагаа эхэлье. Ямартаа ч өглөө бүр цэнхэр дэлгэцээр үзэгчидтэй уулздаг болсон харагдана лээ?

Тийм ээ. Би МҮОНРТ-ийн “Өглөө” хөтөлбөрийн танин мэдэхүйн буланг хөтөлж байгаа. Өмнө нь “SBN” телевизийн хүүхдийн нэвтрүүлэг болон “C1” телевизийн “Хүүхэлдэйн киноны ертөнцөөр” нэвтрүүлгийг хөтөлж байсан. Хөл хорио тогтоосноос хойш NTV телевизийн “Бяцхан мастерууд” шоуг хөтөллөө. Мөн
“Моралаш” хүүхдийн цуврал, хүүхэд, багачуудад татварын тухай ойлголт өгөх “Татвартай танилцсан нь” гэдэг богино хэмжээний кинонд тоглосон. Бас нэлээд хэдэн рекламанд тоглоод амжсан. Түүнчлэн “Мinoti”
хүүхдийн брэндийн нүүр царай болсон гэж хэлж болох байх аа. / инээв/

-Энэ жил харьцангуй завтай байсан болов уу. Зуны амралтаа хэрхэн өнгөрүүлсэн бэ?

-Олон нийтийн арга хэмжээг хориглосон учраас ихэвчлэн гэртээ байлаа. Гэхдээ хажуугаар нь ажлаа
ч амжуулсан. Гэр бүлээрээ Хөвсгөл аймагт очиж амарсан. Ёстой гоё байсан. Хүүхдийн баяраар МҮОНРТ-
ийн онлайн тоглолтод дуулсан. Бас наадмын Live тоглолтод оролцлоо. Завтай байгаа дээрээ өөрийгөө
хөгжүүлэх зүйлд цаг зарцуулахыг хичээсэн.

-Нэг ярилцлагаас нь дууны уран бүтээлдээ түлхүү анхаарах бодолтой байгаа гэж уншсан. Ер нь хэзээнээс эхэлж дуулав?

-“Бяцхан мисс” тэмцээнд оролцох үеэс буюу зургаан настайгаасаа дуулж эхэлсэн. Саяхан бүх сайхан ээж нартаа зориулж “Ээжийн бүүвэйн дуу” хэмээх дуу дуулсан. Ээж, Ганцэцэг эгч хоёр их тусалсан. Ер нь Ганаа эгч маань намайг байнга намайг дэмждэг. Өмнө нь, зөндөө дуу гаргасан ч дүрсжүүлж чадаагүй.
Одоогоор “Gameboy”, “Ээжийн бүүвэйн дуу” гэх хоёр дуугаа дүрсжүүлж, Youtube-т байршуулаад байна. Сүүлийн үед хүүхдийн үсний найр, нэг насны ойн баярт дуулдаг болоод байгаа. Би Black Pink, BTS
гэх мэт к поп хамтлагийн шүтэн бишрэгч. Гэрэл зураг, зурагт хуудсыг нь жааз болон альбоманд хийж
хадгалдаг.

-Тэгвэл чамд өөрөө охидын хамтлаг байгуулах мөрөөдөл бий юү?

-Би жаахан байхдаа охидын хамтлагтай байсан. М.Е.G гэдэг нэртэй. Тэр үед зургаан настай байж. Хамтлагийн гишүүдийнхээ нэрийн эхний үсгээр нэрлэсэн юм. Бусад гишүүн маань бүжгээрээ дагнаад, БНСУ-д тэмцээнд оролцож, түрүүлсэн байна лээ. Харин би киногоо сонгосон.

-Ер нь анх яаж кино урлагтай холбогдсон юм бэ?

-Анх ээж намайг кино сонгон шалгаруулалтад дагуулж очсон. Тэр үеэс л кино урлагтай холбогдсон гэж хэлж болно. Хамгийн анх “Гэрлэн дохио” киноны сонгон шалгаруулалтад оролцсон ч өөрийнхөө алдаанаас болоод тэнцээгүй. Дараа нь “Зүрхэнд дуссан нулимс” киноны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн. Анх шалгуулахад маш их сандарч байлаа. Дуу дуулах гэсэн чинь бүр дуу гарч өгөхгүй байсан. Дараа нь ээжид утсаар тэнцсэн гэдгийг маань хэлсэн санагдаж байна. Маш их баярласан. Кинонд тоглож байхдаа “Од болчихлоо” гэж бодсон. Дараа нь киногоо үзсэн чинь тэр киноны жижигхэн хэсэг байсан. Тэгээд ичээд, ээжийнхээ нүдийг дарж байлаа. Хэрвээ ээж, аав маань намайг зоригжуулж, кино сонгон
шалгаруулалтад орохыг санал болгоогүй бол би өдийд хичээлээ хийгээд л явж байх байсан болов уу.

-Ээж нь чиний хувийн менежер шиг л ажилладаг юм билээ. Ээжийгээ хамгийн их баярлуулж байсан үеэ дурсвал?

- Манай ээж нягтлан бодогч мэргэжилтэй. Хувийн компанид менежер хийдэг. Тэр их ажлынхаа хажуугаар миний уулзалт, урлагийн бүх асуудлыг зохицуулдаг. Би тиймэрхүү асуудалд оролцдоггүй. Ер нь бид хоёрын санал бодол зөрдөггүй юм. Хамт суугаад кино үзэхэд, хооллоход яг ижилхэн сэтгэгдэлтэй гарч ирдэг. Ээж маань “Найруулагчийнхаа үгийг сайн сонсоорой. Дүрдээ сайн ороорой. Миний охин мундаг шүү” гэж захидаг. Би ч ээжийнхээ итгэлийг алдахгүй юм сан гэж хичээдэг. Би “Academy awards” наадмаас
шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртэхдээ, “Дэлхийн бяцхан мисс” болохдоо “Ээжийнхээ ачийг жаахан ч гэсэн хариуллаа” гэж бодсон.

-Жүжиглэх ур чадвараа хөгжүүлэхэд хэрхэн анхаардаг вэ?

 -Би гэртээ үеэл ахтайгаа хамт үлгэр, өгүүллэгийг жүжигчилж уншиж тоглодог. Ойрд ах маань хичээлээ хийгээд завгүй байгаа учраас тоглож амжсангүй. Мөн хамтран тоглогч, туршлагатай ах эгч нараас суралцдаг. Бас их кино үздэг. Америкийн “I Carly”, “Thunder mans” болон монголын уран сайхны гоё гоё киног үзэж байгаа

Нийт 20 орчим кинонд тогложээ. Тоглоход хамгийн хэцүү дүр аль нь байсан бэ?

-“Аз жаргал” кинонд тоглохдоо өөрийнхөө хувьд маш их хичээсэн. Яагаад гэвэл, миний дөрөв дэх кино. Тийм болохоор урьдынхаасаа сайжирсан байх ёстой. Бас би тэр үед долоохон настай байсан учраас ачаалал даах хэцүү.Гэхдээ гэр бүлийнхэн хамт байсан болохоор сандраагүй.

-Хоёр удаа оны онцлох хүүхэд болж байсан шүү дээ. Тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Нээрээ тийм ш дээ. Би 2017 онд “Урлаг, уран бүтээл” төрөлд шалгарсан. Мөн өнгөрсөн жил “Би нар” киноны хамт олноороо н э р д эвшиж “Багийн амжилт” төрлөөр “Оны онцлох хүүхэд” болсон. Тэрхүү шагналыг Е р ө н х и й с а й д а а с гардуулдаг. Е р ө н х и й с а й д б ид хо ё р тааралдсаар байгаад бие биенээ таньдаг б о л ч и х с о н . Өнгөрсөн онд шагнал авахад гаднаас орж ирэнгүүтээ “Сайн уу Мичидмаа” гээд мэндэлсэн, аль хэзээний таньдаг юм шиг. Тэр нь надад маш сайхан санагдсан.

-Охидын хамгийн том мөрөөдөл гүнж болох байдаг. Харин чи аль хэдийн тэр мөрөөдлөө биелүүлжээ.

“Дэлхийн бяцхан мисс” тэмцээнээс тэргүүн титэм авах гоё байсан уу?

-Гайхамшигтай. 44 орны 100 гаруй охин оролцсон тэмцээнд Ттүрүүлсэн. Монголоос хоёулаа явсан. Хамгийн хүчтэй өрсөлдөгч АНУ-ын охин байсан. Маш хөөрхөн, авьяастай. Өөрийнхөө төрөлх хэлээр ярьж байгаа учраас өөрийгөө илэрхийлэх чадвар сайтай. Уг нь намайг “Дараа жил ирж шүүгч хийгээрэй” гэсэн юм. Даанч би явж амжаагүй. Яагаад гэвэл, дөрөвдүгээр ангид ороод, хичээл ихтэй байсан.

-Олон орны гоо охидоос их зүйл суралцсан биз дээ?

-Зөндөө найзтай болсон. Олон орны соёлд суралцсан. Гадаад улсын хүүхдүүд бусадтай эелдэг харилцаж, биеэ маш гоё авч явдаг. Тэмцээнд оролцож ирснээс хойш би өөрийгөө хянадаг болсон. Мөн
тэднээс суралцаж, сайн үйлсийн аян хоёр удаа зохион байгуулсан. 2018онд 20 хүүхдэд амин дэмээр баялаг бэлэг, гэр бүлд нь гурил будаа, хэрэгцээт зүйлс өгсөн. Өнгөрсөн жил 50 хүүхдэд бэлэг тарааж, жижигхэн урлагийн тоглолт үзүүлсэн.

-Хүүхэд багачууд өөрийг чинь анддаггүй юм билээ. Заримдаа олны танил байх хэцүү санагддаг уу?

Гоё шүү дээ. Гадуур явж байхад хүмүүс намайг таниад зургаа даруулдаг. Зөвхөн хүүхдүүд биш томчууд хүртэл намайг мэддэг юм билээ. Таарахаараа баяр хүргэж, урмын үг хэлдэг. Гэхдээ зарим хүн муухай үг хэлэх, сэтгэгдэл үлдээсэн байхыг харах нь эвгүй санагддаг. Надад маш олон мундаг жүжигчид гоё үг, сургаал хэлж байсан. Тэр дундаас “Academy awards”-аас шилдэг дүрийн шагнал авах үеэр П.Цэрэндагва ах “Урлагийг эхлүүлж болдог ч төгсгөж болдоггүй юм шүү” гэж хэлсэн. Би энэ үгийг дандаа санаж явдаг. Хэзээ ч мартахгүй.

-Тэгвэл чамд зураг авалтын үеэр зэмлүүлж байсан үе бий юү?

-“Үлгэрийн баатар гэртээ харих зам” кинон дээр Ц.Төмөрхуяг ахад загнуулж байсан. Тэр үед, би ачаалал дааж чадахгүй, шөнийн зураг авалтын үеэр “Гэртээ харьж унтмаар байна” гээд уйлаад байсан гэсэн. Гэхдээ жаахан байсан болохоор сайн санадаггүй л дээ. Тэгсэн Ц.Төмөрхуяг ах “Юун сүртэй юм бэ. Чи битгий уйлаад бай л даа” гээд аргадах, загнахын дундуур хэлсэн гэдэг. Мэдээж, чадахгүй байвал зэмлэл сонсоно. Гэхдээ кинонд тоглох гоё.

-Өөрийнхөө тоглосон киног үзэхэд ямар мэдрэмж төрдөг вэ. Арай өөрөөр жүжиглэдэг байж гэж бодогдох тохиолдол гарах уу ?

-Жаахан байхдаа тоглосон киногоо үзэх гоё. “Үлгэрийн баатар гэртээ харих зам” кинон дээр миний дургүй эгч намайг үнсдэг хэсэг гардаг юм. Би муухай царайгаргах ёстой. Дараа нь үзэхэд хангалттай сайн нүүрний хувирал гаргаж чадаагүй байна лээ. Зарим киногоо үзэхээр ахиад сайн уйлдагбайж, илүү жүжиглэх байсан байна гэж бодогдоно.

-Чамд тоглохыг хүсдэг дүр бий юү?

-Би түүхэн кинонд тоглохыг хүсдэг. Кинонд тоглохын хажуугаар ёс заншлаа мэдэж авна гэж бодохоор гоё санагддаг. Аль эсвэл гаднын уран бүтээлд тоглож үзмээр байна.

-Мичидмаа хэр төлөвлөгөөтэй а ж и л л а д а г в э . О й р ы н зорилгоосоо хуваалцвал?

-Би энэ жил коронавирус гарна гэж би мэдээгүй юм аа. Түүнээс биш зөндөө зорилго байсан. Солонгос явж, хэлний сургуульд сурах бодолтой байсан. Солонгос хэл сурахаар төлөвлөж байгаа. Одоохондоо нэрээ л хэлж мэднэ. Хөл хорио дуусчихвал амжуулах ажил олон байна. Тэр болтол нууц.

- Т э г в э л б и д э н т э й мөрөөдлөөсөө хуваалцаж болох уу?

-Миний мөрөөдөл дуусашгүй. Хамгийн эхнийх нь Солонгосын аль нэг энтертайментын дуучин болох. Дараагийнх нь Холливудын жүжигчин болох. Гэхдээ би Монголоо хэзээ ч орхихгүй. Мөн дан ганц урлагаас гадна эмч , эсвэл хуульч мэргэжилтэй болно гэж бодож байгаа.

“Academy awards”-аас шилдэг дүрийн шагнал авах үеэр П.Цэрэндагва ах “Урлагийг эхлүүлж болдогч төгсгөж болдоггүй юм шүү” гэж хэлсэн.Би энэ үгийг дандаа санаж явдаг. Хэзээ ч мартахгүй.

http://www.npost.mn/a/169607


Ц.Мичидмаа: Би Холливудын жүжигчин болно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.