Тарган туранхай эмэгтэй хоёрын хооронд ямар ялгаа байдаг гэж та бүхэн боддог вэ? Хариулт нь целлюлит юм. Целлюлит хэнийг ч хайрлахгүй, ямар ч насны, ямар ч эмэгтэйд үүсч болдог. Целлюлитээс ангижрахын тулд бүсгүйчүүд маш үнэтэй массажинд орж, өчнөөн төрлийн бүтээгдэхүүн худалдан авч хөрөнгө мөнгө алтан цаг заваа зарцуулдагч хүссэн үр дүндээ хүрч чададгүй. Гэтэл целлюлитийг арилгах маш үр дүнтэй хүнсний бүтээгдэхүүнүүд бидний эргэн тойронд байсан байна.
Үүний нэг нь байцаа юм. Түүний найрлаганд агуулагдах холин, рутейн, рибофлавин зэрэг бодисууд нь тосны солилцоог тэнцвэржүүлж арьсыг толигор болгон бодисын солилцоог сайжруулж , бичил цусны эргэлтийг идэвхижүүлэн судасны ханыг бэхжүүлдэг байна. Холин хэмээх бодис нь бидний хөгшрөлтийг удаашруулж эд эсийг цэвэрлэн цусан дахь холестриныг бууруулах нөлөөтэй. Тэгвэл целлюлитыг арилгахын тулд байцааг хэрхэн ашиглах хэрэгтэй вэ? Байцааны навчийг целлюлиттэй хэсэгтээ ороож хэрэглэж болно. Ингэж хэрэглэх нь үений үрэвслийн эхэн шатыг эмчилэхээс гадна арьсны өнгөн давхаргыг сэргээх давуу талтай. Хоёр дахь арга нь байцааг чанасан эсвэл жигнэсэн байдлаар бүрэн гүйцэт биш хагас зажлууртай байхаар дутуу боловсруулж хэрэглэх нь нэн тохиромжтой.
Бас өөр нэг нууц бий. Улам хурдан целлюлитээс салахыг хүсвэл байцаанаас гадна ногоон шоштой, амтат чинжүүтэй хавсарч хэрэглэх хэрэгтэй. Ногоон шошонд агуулагдах фолийн хүчил нь хүний өлсөх мэдрэмжийг бууруулж, цус төлжих бодисын солилцоог сайжруулна. Целлюлитийг бүрэн арилгахын тулд бие организм өөрөө коллагенийг үүсгэх шаардлагатай. Үүний тулд амтат чинжүү таньд туслах болно. Зөвхөн амтат чинжүү л таны биед коллаген үүсгэх үйл ажиллагааг идэвхижүүлэх нөлөө үзүүлж судасны ханыг тэлж цусны урсгалыг идэвхижүүлэх нөлөөтэй. Ер нь целлюлит гэдэг нь бичил цусны эргэлтийн алдагдал бөгөөд судас дотроо цус өтгөрч эргэлт нь удаашрах эмгэг юм.
Тиймээс биеийн даруулга өмссөнөөр цусны эргэлтийг хурдасгаж, хялгасан судсуудыг тэлдэг учир гуя болон хэвлий бүсэлхий хэсгээрээ илүү галбиржиж эхэлдэг. Агшилт суналт сайтай агаар чөлөөтэй нэвтрүүлдэг утсаар нэхсэн даруулгыг сонгоорой, учир нь биеийг нэгэн жигд хөнгөн даралтаар дарж өөхний эсүүдийн жигдэлж өгдөг гайхалтай нөлөөтэй.
Та өдөр бүр даруулгаа өмсөөд эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг долоо хоногт багадаа гурван удаа хүнсэндээ хагас болгосон байдлаар хэрэглэснээр целлюлитнээсээ ангижирч чадна.