Нүдээ хэрхэн хамгаалах вэ

care-of-your-eyes-this-national-womens-health-week-may-12

Нүд бол хүний хамгийн эмзэг атлаа чухал эрхтэнүүдийн нэг. Иймд та бүхэнд энгийн хэрнээ хамгийн ашигтай, оновчтой зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.

Элс, шороо, тоос зэрэг нь ихэвчлэн доод, дээд зовхинд ордог. Энэ үед нүдээ нухаж, арчиж хэрхэвч болохгүй. Гаднын биетийг алчуур, хөвөнгөөр авах гэж оролдох бүр ч хэрэггүй. Хэрэв оролдсон тохиолдолд эвэрлэг бүрхүүл буюу нүдний гадна талын тунгалгийг гэмтээх аюултай. Үүний оронд хэдэн секунд нүдээ анивчихад нулимстай хамт гадагшилдаг.
Хэрэв ингээд гарахгүй бол усаар угаасны дараа нүдээ зүүн, баруун тийш хөдөлгөөрэй. Мөн нүдээ угаахдаа дусаагуураар, зүүгүй цэвэр тариураар, аягатай үсаар угааж болно.

Таны нүдэнд орсон гаднын биет гарсан ч торж байгаа мэт мэдрэмж төрж болно. Дараа нь бактерын эсрэг, үрэвсэл намдаах зорилгоор левомецитины 0.25 хувь, альбуцидын 20 хувийн уусмалыг эхлээд 3-5, дараа нь 5-7 удаа үргэлжлүүлэн дусаагаарай. Хэрэв хэдэн цагийн дараа нүд чинь улайж, нулимс гоожих, нуухдах шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид яаралтай хандах хэрэгтэй.

Нүдээ хамгаалах арга
Нүд бол хүний сэтгэлийн толь гэдэг. Нүд нь маш эмзэг мэдрэхүйн эрхтэн бөгөөд гадны ямар нэгэн нян вирусээр халдварлагдсан тохиолдолд дотоод бүтэц нь гэмтэхдээ амархан. Энэ нь нүдний харааг муутгаад зогсохгүй цаашлаад системийн өвчин үүсгэж болдог байна. Нас ахихад хүний хараанд өөрчлөлт ордог бөгөөд нүдний өвчлөл үүсэх магадлал өндөртэй болдог. Зарим нүдний эмгэгүүд тийм ч амар эмчлэгддэггүй боловч шинэ мэс заслын аргууд нэвтэрч байгаа нь тухайн өвчний явцыг удаашруулж, хараагаа сайжруулахаар шил зүүж, контакт линз хийж мөн лазерын хагалгаа болон болор шилжүүлэн суулгах хагалгаа ихээр хийлгэдэг болсон байна.

Нүдээ хамгаалж байх 5 зөвлөгөө:
1. Тогтмол хараагаа шалгуулж бай. Хэрвээ таны холын хараа -4-с илүү муу бол жил бүр нүдний эмчид нүдээ үзүүлж байгаарай.
2. Архаг өвчтэй болохоос сэргийлж бай. Жишээ нь: чихрийн шижин өвчин болон артерын даралт ихдэх. Эдгээр өвчний улмаас хараа муудаж болдог.
3. Доорх гэнэтийн шинж илрэхээс үргэлж урьдчилан сэргийлж бай. Нэг нүд гэнэт харах чадвараа алдах, гэрлийг ихээр гялбуулж харах мөн хурц гэрэлд нүд өвдөх зэрэг
4. Хэт ягаан туяанаас хамгаалж нарны шил зүүж байх
5. Хоол хүнсэндээ витамин А-г ихээр хэрэглэх. Үүнд: лууван, помидор, жүрж болон тарвас

Харааны чадвараа сайжруулах 5 арга:
1. Ямар нэгэн хөдөлгөөнтэй зүйлийг толгойгоо хөдөлгөн дагуулж харах
2. Найзуудтайгаа тоо юм уу үсгээр дугаарласан бөмбөгийг барьж тоглох. Бaрьж авахаасаа өмнө бөмбөгөн дээр байгаа тоо юмуу үсгийг харж хэлнэ.
3. Өөрийнхөө эргэн тойронд байгаа 10 зүйлийг дарааллаар нь харж тогтоогоод эргээд дарааллаар нь нэрлэх.
4. Өөртөө хамгийн ойр байгаа нэг цэгийг хэдэн секунд хараад тэр чигт байгаа хамгийн алсын цэгийг мөн хэдэн секунд харах. Ингэж хараагаа холдуулж ойртуулж байх нь чухал дасгал болно.
5. Нүдээ зөөлөн аниад аниастай чигээрээ нүдээ 4 зүгт эргүүлэх .

Нүдэнд зориулсан дасгалууд
Санаа сэтгэлээ тайван болгосны дараа нүдээ хагас аниад нар зөв баруун, дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж дээрх хөдөлгөөнийг давтаж хийнэ. Тус бүрийг 10 удаа хийснээрээ нүдний ядаргаа арилах, хараа сайжрахаас гадна толгой эргэх, нүд эрээлжлэх болон нүдний элдэв өвчнөөс сэргийлж чадна.

Хараа сайжруулах цогц дасгалууд
Компьютерийн өмнө урд удаан суух нь хүний нүдний хараа муудах нэг шалтгаан болдог. Иймд нүдээ хамгаалж, хараа муудахаас сэргийлдэг, хараа тогтоодог дасгалуудыг байнга хийж сурах нь хамгийн ухаалаг, зохистой зөв шийдэл болно. Дасгалуудаас өөрт хамгийн эвтэй, тохиромжтойг нь сонгоод хийгээрэй. Дасгалуудыг өдөрт хоёроос цөөнгүй удаа хийнэ. Хослуулж хийвэл бүр ч сайн. Дасгал хийхэд ердөө таван минут л хангалттай

Хараа сайжруулах:
Нүдийг баруун, зүүн, дээш, доош нь хөдөлгөнө. Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ. Нүдээ хурдан, эрчимтэй анивчина. Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн харна.

Дараа нь
нөгөө талдаа давтана. Нүдээ хооронд нь ойртуулна. Ойр ойрхон анивчих. Цонхон дээр жижиг зураас эсвэл жижигхэн цаас нааж харах гэх мэт хамгийн ойр байгаа зүйлийг ширтээд дараа нь харцаа алсад байгаа зүйлс, уул гэх мэт рүү шилжүүлнэ. Нэг дасгалыг 6-аас доошгүй удаа давтана.

Холын хараа муудахаас сэргийлэх:
Сандлынхаа түшлэгийг налан хойшлохдоо амьсгаагаа аваад дараа урагш тонгойхдоо амьсгаагаа гаргана. Сандлынхаа түшлэгийг налаад нүдээ чанга аниад дараа нь нээнэ. Гараа ташаандаа аваад толгойгоо баруун тийш эргүүлээд баруун тохойгоо харна. Дараа нь зүүн талдаа давтана. Дээш хараад нүдээ нар зөв болон буруу эргэлдүүлнэ. Гараа урагш сунгаад хурууныхаа үзүүрийг харна. Гараа дээш өргөхдөө амьсгаа аваад толгойгоо өргөлгүйгээр хурууны хөдөлгөөнийг дагуулан харсан хэвээрээ гараа буулгаж амьсгаагаа гаргана. Энэ цогц дасгалыг компьютерийн ард 40-50 минут ажилласны дараа тогтмол хийж байх нь сайн.

Нүд ядарсан үед хийх:
Нүдээ аль болох хүчтэй аниад хүзүү, толгойныхоо булчингуудыг чангалж 2-3 секунд бариад нүдээ нээнэ. Таван удаа давтана. Нүдээ аниад нүдний ухархайн дээд ба доод хэсгийн хамраас чамархай руу гэсэн чиглэлээр илнэ. Нүдээ аниад хөмсгөө суллана. Нүдээ зүүнээс баруун, баруунаас зүүн тийш эргэлдүүл. 10 удаа давт. Эрхий хуруугаа нүднээс 20-30 см зайнд аваачаад хоёр нүдээрээ үзүүрийг нь 3-5 секунд ширтэнэ. Дараа нэг нүдээ 3-5 секунд аниад, дараа нь ахиад хоёр нүдээрээ ширтэнэ, дараа нь нөгөө нүдээ анина. 10-12 удаа давт. Хуруугаараа чамархайн орчим зөөлөн дараад 10 удаа дараалан анивчина. Нүдээ аниад 2-3 удаа гүнзгий амьсгаа авч амар. 3 удаа давтана.

Сормуус болон бусад жижиг зүйлс нүдэнд орчихвол доорхи санамжийг анхаараарай:
1. Нүдээ үрж, нухчиж болохгүй
2. Гараа сайтар савандаж угаагаад дээд зовхио зөөлөн татаж доод зовхин дээрээ тавиад хэдэн минут байлгахад нулимс гарч, нүдэнд орсон зүйлийг урсган гаргах боломжтой
3. Хэрэв нүдэнд орсон зүйл гараагүй бол дусаагуураар бүлээн ус дусааж юмуу зөөлөн гоожиж буй усны дор толгойгоороо тосч нүдрүүгээ гоожуулж орсон зүйлийг гаргаж болох юм
4. Зовхио доошоо зөөлөн татахад орсон зүйл харагдаж байвал цэвэрхэн алчуур даавууны үзүүрийг норгоод арчиж болох юм
5- Харин нүдний алим дээр наалдсан зүйлийг оролдсоны хэрэггүй шууд эмчид үзүүлэх нь зүйтэй
Телевизор үзэхдээ нүдээ чилэхээс хамгаалах:
Дэлгэцийн ойролцоо гэрэл чийдэн тавих хэрэггүй,
хурц гэрэл нуд гялбуулна
• Телевизороос доод тал нь хоёр метр хиртэй зайц^ суух
• Өроөний гэрлийг зөв тохируулж ДЭЛГЭЦ рү^ тусахааргүй байрлуулах
Нүдээ чилэхээс хамгаалах.
• Хэдэн цаг тутамд таван минут хиртэй нүдээ аньж байз
• Хоёр гараа хооронд нь хэдэн минут үрж дулаац үүсгээд сандлын түшлэг налан сууж байгаад гарынхаа алгьц хумбайлган нүдээ таглах. Энэхүү дулаан нь нүдийг амраана.
• Цонхоор гадагш харах юмуу урт коридор, аль болох өргөн, олон зүйлийг хамруулан, тус бүр дээр нь нэг мину? хиртэй тогтож харах нь мөн нүдний чилээг гаргахад тустай
• Гараа урагш чигээр нь өргож байгаад үзэг барин нүд рүүгээ аажмаар, давхарлан харагдтал ойртуулах дасгалыг нэг минут хиртэй давтаж хийвэл нүдний булчин чангалах сайн талтай.
Компьютерээс нүдээ хамгаалах.
Компьютер дээр ажиллахад нүд чилэх явдал түгээмэл тохиолддог. Толгой өвдөх, нүд бүрэлзэх, халуу оргих зэргээр өөрчлөлт өгдөг. Дараах журмыг баримтлах хэрэгтэй.
» Дэлгэцнээс 50-иад см зайнд байх
• Дэлгэцэнд давхар хамгаалалт хийх
• Нүдээ аних дасгалыг үе, үе хийж байх
• Мөн амарч, завсарлаж байх
• Нүдний эмчид үзүүлж, хараагаа шалгуулж байх

Нүдээ хамгаалах зөвлөмж:
Өглөө бүр нүдээ цэвэр тунгалаг хүйтэн усаар угааж байх.
Сарнайн дэлбээг усанд холин нүдээ угаах нь нүдний өвчин болон улайлтаас сэргийлдэг
Мөн компьютерийн ард удаан сууж ядарсан нүдээ амраахдаа хүйтэн цайг ашиглах нь тустай байдаг. Жижиг хөвөн даавууг цайнд дүрээд нэг цагийн турш байлга. Дараа нь түүнийгээ нүдэн дээрээ 10-15 минут байлгаарай. Ингэснээр нүд тань гайхалтай сайхнаар амрах болно. Гэхдээ мэдээж цай тань сүүгүй байх ёстой шүү.
Ихэнх хүмүүсийн дундах нийтлэг нэгэн асуудал бол доод зовхины хөхрөлт. Маш олон янзын үнэтэй бүтээгдэхүүн худалдан авч, хөхрөлтийг арилгадаг бүтээгдэхүүн хэрэглэсэн ч үр дүнд хүрч чаддаггүй. Тэгвэл бид танд хамгийн гайхалтай эрүүл аргыг зөвлөж байна. 3-4 зүсэм өргөст хэмхийг нухаад шүүсийг нь гарга. Дараа нь түүндээ жижиг даавуу хийн шүүсийг нь шингээгээд 2 минутын турш нүдэн дээрээ байлга. 2-3 өдрийн дараа ямар ч харласан хүрээ байхгүй болно.

Амрах ёстой цагтаа амарч чадаагүйгээсээ бол нүд хавдах тохиолдол байдаг. Энэ тохиолдолд хүйтэн түүхий сүү ашиглаарай. Түүхий сүүндээ даавуу дүрэн шингээгээд түүнийгээ 10-15 минутын турш нүдэн дээрээ тавь. Танд үр дүн нь шууд мэдрэгдэх болно.

Тогтмол ном унших, юм бичих, компьютер дээр ажиллах зэргээс шалтгаалан таны хараа мууддаг. Эдгээр төрлийн ажлыг өдөр бүр байнга хийснээр компьютергийн дэлгэж харааг тань гэмтээн толгой өвдөн хүзүү хөших болно. Иймээс багахан хугацааны завсарлагаа авч байх нь тохиромжтой байдаг.

Хүний хараа муудах маш олон шалтгаан байдаг ч хэзээ ч дур мэдэн өөрийгөө эмчилж болохгүй. Үр дүн нь таныг хараагүй болгох ч юмуу эсвэл нүдний торлог бүрхэвчийг тань гэмтээж болох юм шүү. Мэргэжлийн эмчид хандасныхаа дараа шаардлагатай бол харааны линз, шил зэргийг тогтмол зүүж байхыг зөвлөж байна.


Нүдээ хэрхэн хамгаалах вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: molgAspiz Огноо: 4 September 2020 Reply

cialis over the counter [url=http://sjcialis.com/]cialis 20 mg[/url] cialis 20 mg how does cialis work liquid cialis

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.