Тефтель хоол хийх жор

Тефтель хийх заавар. Хурдан бөгөөд амттай жор

Орц:
-600гр татсан мах -агшаасан будаа, -2 ш өндөг
– сонгино, сармис амталгаагаар, – давс, хар перц, розмаригаар амталж болно, – 2-3 амны халбага гурил, -оливын тос 1 ам.х гоё зөөллөж өгнө

Хийх дараалал:

Зурган дээр байгаачлан дээрх бүх орцоо сайтар холиод хэсэг амраана. Сайн холих хэрэгтэй.

Гараа усанд норгож байгаад бөөрөнхийлөөд листэн дээрээ тавина. Энэ хоорондоо шарах шүүгээгээ 200 градуст халааж өгнө. Тэгээд халсан зуухандаа хийгээд 20-25 мин шарахад бэлэн болно.
Энэ хооронд төмсний нухаш болон луувангийн салат бэлдэж болно.

Соус бэлтгэх:
-томатны соус 1ам.х, – майноз 1 ам.х, – бага зэрэг махны шөл /шарах шүүгээнд махнаас ялгарсан шөлөө ашиглана/, – 1 ам.х гурил соусаа өтгөрүүлэх зорилгоор, -бага зэрэг улаан дарс нэмж өгж болно. Ингээд бүгдийг нь нийлүүлээд өтгөртөл нь буцалгана.


Тефтель хоол хийх жор
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.