2023-02-08 06:23
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Хүмүүс

Жүжигчний шалгалтад тэнцэхийн тулд 20 кг турж байсан Кан Сура

munkhzul munkhzul
2020-09-05
0 0
0

 15982587895f437e650662d

“Revolutionary love” болон “Doctor Stranger” зэрэг к-драма цувралуудаараа олонд хамгийн сайн танигдсан Солонгосын жүжигчин Кан Сура энэ сарын сүүлээр алдартан биш найз залуутайгаа хуримаа хийхээр болжээ. Энэ мэдээг түүний агентлаг  наймдугаар сарын 17-нд зарласнаас гадна Сура өөрийн фэн сайт дээрээ уг өдөр сайн мэдээ дуулгана хэмээн мэдэгдсэн байна.

Хуримыг энэ сарын 29-нд хийхээр төлөвлөсөн байсан боловч Covid19-н улмаас цуцлагдсан учир хосууд гэр бүлийнхэнтэйгээ жижигхэн ёслол хийхээр болсон аж.

Өдгөө 30 настай Кан Сура өөрийн хувийн захиас дээр “Үлдсэн амьдралынхаа туршид сайн хүнээ олж чадсан. Надад итгэж, дэмжиж байгаа бүх фэнүүд болон хүмүүстээ баярлалаа. Жүжигчин хүний хувьд аз жаргалтай гэр бүл, амьдралыг харуулахын тулд шаргуу хичээн ажиллах болно. Намайг үргэлжлүүлэн харж байгаарай” хэмээжээ.

Харин түүний агентлаг Сурагийн алдартан биш ирээдүйн нөхрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй гэдгээ нэмж мэдэгдлээ. Кан Сура өмнө нь “Crash landing on you” цувралын гол дүрийн жүжигчин “Hyun Bin” /Хён Бин/ -тэй үерхэж байсан ч жилийн дараа буюу 2017 онд салсан байдаг.

 Дэлгэрүүлэн түүний талаарх танилцуулга болон баримтыг хүргэе.

 Кан Сура нь 1990 оны хоёрдугаар сарын 18-нд Өмнөд Солонгос улсын Сөүл хотын Gangdong /Гангдонг/ дүүрэгт төржээ. Тэрбээр бага байхаасаа л хөгжим, бүжигт сонирхолтой болж, дунд ангиасаа жүжигчин болохыг илүүтэй хүсэх болжээ. Ингээд дунд сургуулиа төгсөөд Өмнөд Солонгос улсын “Dongguk” /Донггүк/ их сургуульд театр, кино урлагийн чиглэлээр суралцсан аж. Их сургуульд сурч байх явцдаа Halla man, PK Heman, JK Kyung-min, Hong Kyung-min гэх уран бүтээлчдийн клипэнд тоглож эхэлжээ. Тэрбээр анхны карьераа 2009 онд “Lee Sang Yong” найруулагчийн “4 th Period Mystery” кинонд тоглож, жүжиглэх ур чадвараа гайхуулсан байдаг. Солонгосын телевизийн цөөн хэдэн дүрд тоглосныхоо дараа Кан Сура үзэгчдийн сэтгэлд үлдсэн “Sunny” кинонд тоглож, шагнал хүртсэнээр амжилтынх нь анхны эхлэл тавигдаж байв.

Жүжигчнээс гадна загварын ертөнцөд ч мөн нэрээ гаргадаг Кан Сура “Донггүк” их сургуулийнхаа брэндийн төлөөлөгчөөр ажиллаж, сурталчилгааны олон ажлыг ч амжилттай гүйцэтгэн иржээ. Өнөөдөр тэрбээр 2.7 сая долларын хөрөнгөтэй Өмнөд Солонгосын амжилттай яваа жүжигчдийн нэгээр тодорч байна.

  • Тэр талханд маш их дуртай тул гоо сайхны брэнд, гар утасны зар сурталчилгаанаас илүүтэйгээр талхны сурталчилгаанд тоглохыг хүсдэг.
  • Тэр хоолны дэглэмийн талаарх олон зүйлсийг мэддэг тул найз нөхдийнхөө дунд “иогийн багш” гэдэг хочтой.
  • Хацар нь түүний турах шалтгаанд төвөг болдог.
  • Тэрбээр аавынхаа өндөр бие, хөмсөг, гадаад төрх, бие галбир байтугай зан аашийг нь хүртэл дууриасан гэж хэлдэг боловч үнэн хэрэгтээ ээжийнхээ булцгар хацрыг илүүтэй дууриасан.
  • Тэр мэдрэмтгий арьстай учир өдөр тутамдаа бараг нүүрээ буддаггүй. Будах шаардлагатай бол зөвхөн ВВ тос л түрхдэг.
  • Тэрбээр зураг авах хоббитой. Энэ нь түүний мэргэжилд хэрэг болно гэж тэр боддог.
  • Тэр “4 th Period Mystery” киноны “Yoon Seung Ho”-той үнсэлцдэг хэсгийн зураг авалтад орохоосоо өмнө амнаас нь эвгүй үнэр гарах вий гэж бодоод, маш олон удаа шүдээ угааж, бохь зажлаж байжээ.
  • Тэрбээр “Sunny” киноны тулалдаантай хэсгийн үеэр хуруу болон баруун бугуйны шөрмөсөө бага зэрэг гэмтээж байсан.
  • Тэр биед наалдсан даавуун хувцаснаас илүү тав тухтай, сул хувцас өмсөхийг илүүд үздэг. Халуун үед ихэвчлэн сул хувцас өмсөх дуртай.
  • Тэр өвөлд тийм ч их дуртай биш, харин борооны үнэрт дуртай.
  • Тэр фэнүүдийнхээ өгсөн бэлэгнээс илүү захидал илгээхэд нь илүү дуртай.
  • Зарим онлайн идэвхтнүүд түүнийг “Kim Tae Hee”/Ким Тэ Хи/ шиг харагддаг гэж хэлдэгээс гадна хоёрдугаар “Ким Тэ Хи” ч гэж дууддаг.
  • Тэрбээр “Би математикдаа тийм ч сайн биш байсан тул хүсэл мөрөөдлийнхөө дагуу театр, драмын чиглэлээр суралцъя гэж шийдсэн. Тийм ч учраас жүжигчний шалгалтад тэнцэхийн тулд 20 кг жин хасаж чадсан” гэж хэлж байсан.
  • Түүний эцэг, эх нь анх охиныгоо жүжигчин болгохыг хүсэхгүй байсан. Гэвч маш их тэвчээр гаргаж, хөдөлмөрлөн жингээ хасч чадсан охиноо хараад, гаргасан шийдвэртээ бууж өгсөн аж.
  • Тэр “Baskin Robbins”-н шоколад+гаатай зайрмаганд маш их дуртай.
  • Түүний найз залуугаасаа авах дуртай бэлэг нь гар хийцийн зүйлсүүд.

 

Түүний тоглосон кинонуудаас дурьдвал:

4th Period Mystery | as Lee Dajung (2009)
Sunny | as Ha Chunhwa [teen] (2011)
My Paparotti | as Sookhee [Jangho’s girlfriend] (2013)
Race to Freedom: Um Bok Dong | as Kim Hyungshin (2019)
Secret Zoo
 | as Han Sowon (2020)
Story of You in the Rain | as Sujin (2021) – *unreleased

Драма цувралуудаас нь дурьдвал:
Ugly Miss Young Ae Season 7 | tvN / as Kang Sora (2010)
Dr. Champ | SBS / as Kwon Yuri (2010)
Ugly Miss Young Ae Season 8 | tvN / as Kang Sora (2010)
Women in Our House | KBS1/ as Hong Yoonmi (2011)
Dream High 2 | KBS2 / as Shin Haesung (2012)
Ugly Alert  | SBS / as Na Dohee (2013)
Doctor Stranger | SBS / as Oh Soohyun (2014)
Incomplete Life | tvN / as Ahn Youngyi (2014)
Warm and Cozy | MBC / as Lee Jungjoo (2015)
My Lawyer, Mr. Jo | KBS2 / as Lee Eunjo (2015)
Revolutionary Love | tvN / as Baek Jun (2017)
The Beauty Inside | jTBC / as Herself ep. 1 (2018)

Авсан шагналууд:

2011 5th Mnet 20’s Choice Awards | Hot Movie Star (Sunny)
2011 20th Buil Film Awards | 
Best New Actress (Sunny)
2012 48th Baeksang Arts Awards | 
Most Popular Actress [Film] (Sunny)
2012 12th MBC Entertainment Awards | 
Popularity Award [Variety Show] (We Got Married Season 3)
2013 21st SBS Drama Awards | 
New Star Award (Ugly Alert)
2014 9th Asia Model Festival Awards | 
Popular Star Award (*Herself)
2014 Miss Asia Pacific World Super Talent | 
Asia New Star (*Herself)
2014 7th Korea Drama Awards | 
Excellence Award, Actress (Doctor Stranger)
2014 7th Herald Donga Lifestyle Awards | 
Best Style of the Year (*Herself)
2015 Korea Advertisers Association Awards | 
Best Model Award (*Herself)
2015 34th MBC Drama Awards | 
Excellence Award, Actress in a Miniseries (Warm and Cozy)

Эх сурвалж: thefamouspeople.com

cnalifestyle.channelnewsasia.com

kprofiles.com

Э.Баглаацэцэг

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Грэмми 2023: Улаан хивсний ёслолыг чимсэн оддын хувцаслалт
Загвар

Грэмми 2023: Улаан хивсний ёслолыг чимсэн оддын хувцаслалт

munkhzul
2023-02-07
Сэм Смит насан туршдаа тэмцсэн “body dysmorphia” өвчнөө ялан дийллээ
Хүмүүс

Сэм Смит насан туршдаа тэмцсэн “body dysmorphia” өвчнөө ялан дийллээ

munkhzul
2023-02-07
“Найзууд” цувралын жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Хүмүүс

“Найзууд” цувралын жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ?

munkhzul
2023-02-07
ГРЭММИ 2023 I Хамгийн гоё даашинзтай одод
Загвар

ГРЭММИ 2023 I Хамгийн гоё даашинзтай одод

munkhzul
2023-02-07
Казахстаны үзэсгэлэнт жүдоч өрсөлдөгчөө хазжээ
Хүмүүс

Казахстаны үзэсгэлэнт жүдоч өрсөлдөгчөө хазжээ

munkhzul
2023-02-06

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрэгтэй хүний үрийн сувгийг боох

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
“Хишиг дүүрэн Цагаан сар” буцаан олголтын аян эхэллээ
Мэдээ

“Хишиг дүүрэн Цагаан сар” буцаан олголтын аян эхэллээ

munkhzul
2023-02-07
0

ХААН Банк кредит карттай харилцагчдадаа зориулж “ХИШИГ ДҮҮРЭН ЦАГААН САР” буцаан олголтын аяныг өнөөдрөөс энэ сарын 20-ны өдрийг дуустал зарлаад байна. Харилцагч...

Цааш унших
АТГ | Хараат бус чөлөөт хэвлэл мэдээлэл авлигыг гарах гарцгүй болгодог

АТГ | Хараат бус чөлөөт хэвлэл мэдээлэл авлигыг гарах гарцгүй болгодог

2023-02-07
Соёлын биет бус өвийн шинэ жилийн 3900 дэнлүү дэлхийн анхааралд байна

Соёлын биет бус өвийн шинэ жилийн 3900 дэнлүү дэлхийн анхааралд байна

2023-02-07
Грэмми 2023: Улаан хивсний ёслолыг чимсэн оддын хувцаслалт

Грэмми 2023: Улаан хивсний ёслолыг чимсэн оддын хувцаслалт

2023-02-07
Сэм Смит насан туршдаа тэмцсэн “body dysmorphia” өвчнөө ялан дийллээ

Сэм Смит насан туршдаа тэмцсэн “body dysmorphia” өвчнөө ялан дийллээ

2023-02-07

Санал болгож байна

Р.Эмүжин: “Инээж байгаад асууна аа, яадгийн..”
СКАНДАЛ

Р.Эмүжин: “Инээж байгаад асууна аа, яадгийн..”

2019-05-16
Мэдээ

Chatrandom Evaluation

2022-07-20
Шоколадтай талх барих жор
Хоолны жор

Шоколадтай талх барих жор

2018-08-20
Дуучин Т.Ариунаа жүжгийн дуунуудыг амилуулна
Оддын амьдрал

Дуучин Т.Ариунаа жүжгийн дуунуудыг амилуулна

2019-01-09
Монгол-Япон судлаачдын “Хамтарсан судалгаа-Шинэ технологи” сэдэвт хурал болж байна
Мэдээ

Монгол-Япон судлаачдын “Хамтарсан судалгаа-Шинэ технологи” сэдэвт хурал болж байна

2019-03-12
Кайли Женнерийн өнгөрсөн долоо хоногийн FASHION POLICE

Кайли Женнерийн өнгөрсөн долоо хоногийн FASHION POLICE

2016-09-13
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In