Ирина Шейк Вито Шнабельтай болзож байна

890891304343

34 настай модель Ирина Шейк арт дилер Вито Шнабельтай болзож байгаа гэнэ. Вито өмнө нь Хайди Клум, Эмбер Херд зэрэг хэд хэдэн алдартай бүсгүйтэй үерхэж байсан юм. Түүнийг гадаад байдлаараа Ирина Шейкийн экс сүйт залуу Брэдли Купертэй адилхан гэдэг. Вито, Ирина нар өнгөрсөн гуравдугаар сард хамт явж байгаад папарацуудын дуранд өртөж байсан билээ.

Тэднийг цар тахлын улмаас зарласан хөл хорио илүү дотно болгожээ. Ирина Лея охиноо аавтайгаа байхад нь Витотой уулздаг гэнэ. Бүсгүй Витог ээжтэйгээ ч танилцуулжээ.

Топ модель бүсгүй саяхан Нью-Йоркийн гудамжаар зугаалж явахдаа санамсаргүй шортоо дээш нь өргөж, хөлөө бүхэлд нь ил гаргасан байхдаа папарацуудын дуранд өртсөн билээ.

https://zindaa.mn/3d9f


Ирина Шейк Вито Шнабельтай болзож байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.