Аз жаргалтай хүмүүсийн ДӨРВӨН зуршил

Schastlivye_liudi_d_850

Аз жаргалтай хүмүүс ямар байдаг вэ? Тэдэнд байдаг дөрвөн зөв зуршил, сэтгэлгээний онцлогийг нэрлэе.


Архаг гомдолгүй

Аз жаргалтай, амжилттай хүмүүс гомдоллодоггүй, архаг гомдол тээдэггүй. Байнга гомдоллож, хүмүүст үүнийгээ ярьж, үнэмшүүлдэг хүмүүс аз жаргалгүй байдаг. Хүн бүрийн амьдралд янз бүрийн зүйл тохиолддог учир гомдоллохын оронд шийдвэрлэх аргаа бод.

Шүүмжлэлтэй хандахгүй

Бид өөрсдөдөө хэрхэн хандахаас эргэн тойрны хүмүүсийн бидэнд хандах хандлага хамаарна. Өөрийгөө үнэлэх үнэлэмж нь аз жаргалтай байдлын салшгүй хэсэг. Хүн бүр алдаа, оноотой учир та өөртөө болон өрөөлд хэт шүүмжлэлтэй хандах хэрэггүй. Хүн бүрийг хүндлэх хэрэгтэй. Шүүмжлэлтэй ханддаг хүмүүсийн эерэг энерги доголдсон байдаг.

Түр зуурын зүйлд татагдахгүй

Аз жаргалтай, өөрийгөө олсон хүмүүс өөрт хэрэггүй зүйлс худалдан авдаггүй. Бас өөрт хэрэггүй сээтэгнэл, хөнгөн харилцааг тоодоггүй. Шинэ зүйл авах нь бидэнд эерэг сэтгэл хөдлөлийг өгч болох ч энэ нь түр зуур л болоод өнгөрнө. Танд урт хугацааны сэтгэл хөдлөл, дурсамж үлдээх зүйлс бол аялал, дасгал хөдөлгөөн, ном унших зэрэг үр бүтээлтэй зүйл юм.

Хов ярьдаггүй

Аз жаргалтай хүмүүс хов жив ярьдаггүй, сонирхдоггүй. Эдгээр нь яагаад чухал гэж, юунд хэрэгтэй гэж? Ямар ч хэрэггүй бас утгагүй зүйл бол хов жив тараах.


Аз жаргалтай хүмүүсийн ДӨРВӨН зуршил
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.