Лос Анжелес Лейкэрс хожиж цувралыг 2-1 болгож холдууллаа

436f63a89b7f99f9ef3d437695906eb5_1200

NBA-ын талбайд хоёр тоглолт боллоо. Өрнөд бүсийг тэргүүлсэн Лос Анжелес Лейкэрс өнөөдөр Хьюстон Рокетс багтай хоёрдугаар шатны цувралын 3 дахь тоглолтоо хийлээ.  Тоглолтын эхний хагаст Лейкэрс гурван оноогоор хожигдож дуусгасан ч шийдвэрлэх үеийн төгсгөлийг гайхалтай хийснээр тоглолтыг 112-102 харьцаагаар хожлоо. Улмаар цувралыг 2-1 харьцаагаар тэргүүлж эхэллээ. Хоёр багийн дараагийн тоглолт нөгөөдөр буюу энэ сарын 11-ны өглөө болно.

Тус тоглолтод Леброн Жеймс 36 оноо, 7 самбар, 5 дамжуулалтаар бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Энтони Дэвис 26 оноо, 15 самбар, 6 дамжуулалт, Рожан Рондо 21 оноо, 9 дамжуулалт, Кайл Кузма 14 оноог авчээ. Харин эсрэг багаас Жеймс Харден 33 оноо, 9 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Рассел Уэстбрүүк 30 оноо, 8 самбар, 6 дамжуулалтыг гүйтцгэжээ.


Лос Анжелес Лейкэрс хожиж цувралыг 2-1 болгож холдууллаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.