Жүжигчин Г.Номуун, Б.Золжаргал нар Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ

119054847_323325482312541_7465210211775873694_n

Соёл урлагийн ажилтны баярын өдрөөр Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Г.Номуун, Б.Золжаргал нар “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалгалаа.

Соёлын тэргүүний ажилтан Г.Номууны хувьд 2016 оны “Гэгээн муза” наадамд “Хатагтай Капулет” моно жүжгээр нэр дэвшиж тус наадмын шилдэг эмэгтэй дүрийн шагнал, 2018 онд “Гэгээн муза” наадмаас шилдэг залуу уран бүтээлч шагналыг тус тус хүртэж байсан билээ. Түүнчлэн Монголын дөрөв дэх Жульеттагаар сонгогдсон юм.

Монголын дөрөв дэх Жульеттагаар сонгогдсон Соёлын тэргүүний ажилтан, УДЭТ-ын жүжигчин Г. Номуун Жульеттагаар тайзан дээр гарахад яг юу мэдэрдэг талаараа 2018 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Жүжигчний мэргэжлээр сурдаг оюутнууд болон мэргэжлийн жүжигчдийн мөрөөдлийн дүр нь Жульетта. Энэ дүрд тоглох болсон минь том аз завшаан гэж боддог. Жульеттад хувираад тайзан дээр гарах бүртээ хамгийн дээд аз жаргалыг мэдэрдэг. Гэнэн цагаан, цайлган, ямар ч хир буртаггүй, ариун хайрын бэлгэдэл болсон дүрээр үзэгчидтэйгээ уулзах нь миний хувьд нэр төрийн хэрэг.Жульетта гэхээр хүн бүхэн даруухан, зөөлөн бүсгүй гэж боддог” хэмээн ярьж байсан билээ.

Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалгасан УДЭТ-ын жүжигчин Г.Номуун, Б.Золжаргал нартаа сайтынхаа уншигчдын өмнөөс урлагийн өндөр амжилт хүсье. Та бүхнийг урлагийн тэнгэр Янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай.

  •  

Жүжигчин Г.Номуун, Б.Золжаргал нар Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.