Эрчүүдэд үл таалагддаг эмэгтэйчүүдийн үйлдэл

13604

Хуурамч дүр эсгэх

Сүүлийн үед цахим ертөнц хүчтэй газар авч, интернетээр хий дэмий хэрэн хэсүүчлэх хүмүүс шөнийн од шиг олширсон билээ. Тэр ч үүднээсээ бусдад таалагдаж амьдрахыг чухалчлах хүмүүс хуурамч дүр төрхийг өөртөө бүрдүүлэх болсон нь нууц биш юм. Тухайлбал авсан зургуудаа төрөл бүрийн аппликейшн ашиглаж, өнгө дүрс, хэлбэр загварыг нь өөрчилж, хийж буй зүйлсээ бусад хүмүүст гайхуулж байгаа гэлтэй илэн далангуй сонирхуулж, гоё тансаг байдлыг хэт их эрхэмлэх болсон нь залуучуудад хуурамч дүр эсгэсэн, онцгүй эмэгтэй гэсэн бодлыг төрүүлдэг ажээ.

Уурлаж, хашгирах

Ихэнх бүсгүйчүүд өөрийн уур уцаар, бухимдлаа барьж чадалгүй, хашхичиж орилж байдаг. Энэ нь эрчүүдийн дургүйг маш ихээр хүргэдэг байна. Мэдээж уурлах, бухимдах шалтгаантай байлаа ч аль болох тайван байж асуудлыг шийдсэн нь хэн хэндээ амар шүү дээ. Уурлаж, бухимдсанаар өөрийгөө л зовоож, шаналгахын нэмэр. Харин эрчүүд бүсгүйчүүдийг зөвхөн орон дотроо л дуу алдан, чанга орилоход нь дуртай байдаг аж.

Өнгөрснийг байнга ярих

Мэдээж хэрэг хүн бүр л өнгөрсөн амьдралдаа их, бага хэмжээгээр алдаж, оносон байдаг. Гэвч бүсгүйчүүд маань хайртай залуугийнхаа өнгөрсөн амьдралыг хэт их сонирхож, зогсоо зайгүй ярих тохиолдол амьдралд бишгүй дээ л нэг гардаг билээ. Түүнээс гадна хосуудын дунд болсон аар саар асуудлууд, хэрүүл маргааныг үл ойлголцож, ам зөрөх бүртээ бүсгүйчүүд маань дурьдаж байдаг нь эрчүүдийн бухимдлыг асар ихээр хүргэдэг байна.

Бүхнийг мэддэг мэт аашилах

Ихэнх бүсгүйчүүд, эр нөхрүүдээ эрхэндээ байлгах, үгэндээ оруулахыг хүсдэг. Тиймдээ ч заримдаа хорвоогийн их мэдэгч мэт аашлах нь бий. Энэ нь бүсгүйчүүдийн эрх танхил, дураараа зангийн илрэл болохоор ямар нэгэн хар буруу зүйл байдаггүй юм шүү. Ямартай ч бүсгүйчүүд маань ч гэсэн анхаарахад илүүдэхгүй биз ээ.

Хэтэрхий их будах

Зузаан гэгч нь нүүрээ будсан эмэгтэй хүн яаж ч бодсон эрчүүдийн нүдэнд сайхан харагдахгүй бөгөөд хэтэрхий их нүүрээ буддаг эмэгтэйчүүд гол төлөв хиймэл гэх тодотголыг эрчүүдээс авах нь бий. Ер нь ч тэгээд ямарваа нэгэн зүйлийн давс хужирыг нь тааруулж байх нь үр дүнтэй байдаг шүү дээ. Тиймээс бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд нүүрээ хэтэрхий их бүү будаарай.

Утастайгаа зууралдах

Сүүлийн үед хүн бүр л утаснаасаа зүүгдэж, амьд харилцааг үгүй хийх болсон. Үүнтэй нэгэн адил утаснаасаа салахгүй оролдож, цахим сүлжээнд донтсон бүсгүй эрчүүдийн уур бухимдлыг төрүүлдэг аж. Энэ нь эрчүүдэд чи надад хэрэггүй гэж байгаагаас өөрцгүй санагдаж, хосуудын харилцааг хөргөх нь бий.

Дуртай хоолноос нь идэх

Эрчүүдийн хувьд хоол гэдэг юу юунаас илүү эрхэм чухал зүйл билээ. Тийм болоод ч тэр үү тэд ихэнх тохиолдолд идэж буй хоолоо бусадтай, тэр бүү хэл хайртай бүсгүйтэйгээ ч гэсэн хуваалцахыг хүсдэггүй байна. Тэгэхээр таны хувьд хайртай залуугийнхаа хоол руу дайрах гэсний хэрэггүй л болов уу.

Дуугаа хураах

Зарим тохиолдолд бүсгүйчүүд яасан нь мэдэгдэхгүй гэнэт дуугаа хураах нь бий. Эрчүүд бодол уншиж чадахгүй тул юу буруу хийснээ гайхаж, чухам яагаад уурлах болсон тухай нь асуусан ч хариу хэлэхгүй байх нь тэднийг галзууруулах шахдаг юм. Сүүлдээ энэхүү байдал нь хосуудын харилцаанд сэв суулгаж, хэрүүл маргаан гарах үндэс болдог. Иймд бүсгүй та хайрттайгаа хэл амаар учраа ололцож, ярилцахыг илүүд үзэж байгаарай.

Зурагт үзэж байхад нь саад болох

Хөлбөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн, адал явдалт кино үзэж байхад нь эр хүнд саад болох суваг булаацалдах, хэрүүл хийх гэсний хэрэггүй. Энэ нь тэднийг галзууруулах дөхдөг бөгөөд зурагтаа үзэхийн тулд юу ч хийхэд бэлэн байдаг аж. Ялангуяа маш чухал тэмцээн үзэж байхад нь тэдэнтэй хэрүүл хийх нь хамгийн буруу үйлдэл юм.

Уруулаа цорвойлгох

Ихэнх бүсгүйчүүд уруулаа цорвойлгоод өөрсдийгөө үзэсгэлэнтэй, өхөөрдөм харагдаж байна хэмээн ташаа ойлгодог. Үнэн хэрэгтээ тэдний хөөрхөн харагдах гэж хичээх үйлдлүүд нь залуусын бухимдлыг төрүүлдэг. Ялангуяа дүр эсгэж, эрхлэх гэж хичээх нь охид бүсгүйчүүдийн хийж байгаа хамгийн утгагүй үйлдэл байж ч болох юм.

Өөртөө итгэлгүй байх

Өөртөө итгэлгүй аашилж, юм бүхэнд эмзэгээр хандах бүсгүйчүүд олон байдаг. Энэ нь эрчүүдийн бухимдлыг төрүүлж, эцэстээ залхааж орхидог. Мэдээж өөрчлөгдөж хувирна гэдэг хэцүү боловч бүсгүй та өөртөө итгэлтэй байдлыг цогцлоох нь хамгийн үзэсгэлэнтэй, хүчирхэг нэгэн болгоно гэдгийг ойлгоорой. Мөн жижиг зүйлсийг томруулан харж, багахан асуудлыг сүр болгож дэвэргэх нь хүн бүрийн дургүйг хүргэдэг тул танд ч бас тийм шинж чанар байгаа бол засахыг зөвлөе.


Эрчүүдэд үл таалагддаг эмэгтэйчүүдийн үйлдэл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.