Эрдэмтэд өдөр их унтах нь нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлдгийг тогтоожээ

5722927(1)

Өдөр нэгээс илүү цагаар унтах нь төрөл бүрийн шалтгаанаас үүдэлтэй нас баралтын эрсдэл болон зүрх судасны өвчин үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг болохыг Хятадын эрдэмтэд тогтоожээ. Тэд энэхүү дүгнэлтээ Европын зүрх судасны нийгэмлэгийн их хурал дээр танилцуулсан байна.

Эрдэмтэд нойргүйдэл, зүрх судасны өвчлөл үүсэх эрсдэлийн хоорондын холбоог судалсан 20 гаруй эрдэм шинжилгээний ажлын мэдээллийг шинжилсэн бөгөөд судалгаанд нийт 313.6 мянга гаруй хүн орсон байна. Оролцогчдын 39 орчим хувь нь заримдаа өдрийн цагаар унтдаг байжээ. Судалгааны дүнгээс үзвэл, өдөр нэгээс илүү цаг унтдаг бол зүрх судасны өвчин үүсэх магадлал 34 хувиар, төрөл бүрийн шалтгаанаас үүдэлтэй нас баралтын эрсдэл 30 хувиар нэмэгддэг байна. Ингэхдээ өдөр урт хугацаагаар унтах нь хоногт зургаагаас илүү цаг унтдаг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлдөг аж. Ялангуяа эмэгтэйчүүд болон өндөр настнуудад энэхүү сөрөг нөлөө илүү ажиглагдсан бөгөөд эрсдэлийн түвшин 22 болон 17 хувиар тус тус нэмэгдсэн байна. Өдрийн нойр дэлхий дахинд өргөн дэлгэрсэн бөгөөд эрүүл дадал гэж үздэг байсан ба энэхүү судалгаа эл хэвшсэн үзлийг үгүйсгэж байна гэж Гуанжоугийн анагаах ухааны их сургуулийн профессор Пан Жэ онцолжээ.

Ингэхдээ өдөр нэгээс бага цаг унтах нь эрүүл мэндэд хоргүй гэж эрдэмтэд онцолсон байна. Өдөрт 30-45 минут унтах нь шөнийн цагаар бага унтдаг хүмүүсийн зүрх судасны тогтолцоог эсрэгээр сайжруулдгийг судалгаа харуулж байна гэж профессор Пан Жэ дүгнэсэн байна.


Эрдэмтэд өдөр их унтах нь нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлдгийг тогтоожээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.