Ким Кардашиан Уэст “Facebook”, “Instagram”-ыг бойкотлох гэнэ

qZyMPVxrbjbBOe5Zj7X0

Ким Кардашиан Уэст болон Холливудын бусад алдартнууд “үзэн ядалт, суртал ухуулга, ташаа мэдээлэл”-ийн тархалтыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн, “Facebook”, “Instagram” гэх мэт олон нийтийн сүлжээнүүдээ ашиглахаас татгалзаж байгаагаа мэдэгдэв.

Тэрээр мягмар гарагт нийтэлсэн мэдэгдэлдээ “Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан ташаа мэдээлэл нь манай сонгуульд ноцтой нөлөөлж, ардчиллыг маань доройтуулж байна. АНУ-ыг хэдэн хэсэгт хуваан, хагалан бутаргах зорилготой бүлэглэлүүд эдгээр платформ дээр үзэн ядалт, суртал ухуулга, ташаа мэдээлэл тараасаар байгааг би зүгээр хараад сууж чадахгүй” гэжээ.

Энэхүү алхам нь иргэний эрхийн төлөө тэмцэгчдийн зохион байгуулж буй #StopHateforProfit кампанит ажлын нэг хэсэг аж. Энэ лхагва гарагт болох хөдөлгөөний хүрээнд одууд олон нийтийн сүлжээн дэх хуудаснуудаа 24 цагийн турш ашиглахгүйбайх гэнэ.

Бойкотод оролцохоор болсон бусад алдартнуудын дунд жүжигчин Леонардо Ди Каприо, Саша Барон Коэн, Женнифер Лоуренс, Эштон Катчер болон дуучин Кэти Перри нар багтаж байгаа юм. Энэ жилийн зургадугаар сараас хэрэгжиж эхэлсэн #StopHateforProfit кампанит ажлыг зохион байгуулагчид “Facebook”, “Instagram”-ыг үзэн ядах үзэл бодол, худал мэдээллийг зогсоох тал дээр хангалттай ажил хийгээгүй хэмээн буруутгаж байгаа аж. Энэхүү хөдөлгөөний үр дүнд “Facebook”-ийн хувьцаа эрс унаж, тус компанийн үүсгэн байгуулагч МаркЦукербергийн нэр дээрх хөрөнгө 7.2 тэрбум ам.доллароор буурсан байна.

Эх сурвалж: BBC


Ким Кардашиан Уэст “Facebook”, “Instagram”-ыг бойкотлох гэнэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: ibkeygen Огноо: 16 September 2020 Reply

This site is very informative for our health…..Here are a lot of tips for care ourself.. Thanks a lot.
IDM 6.38 Crack

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.