“Мулан” кино дуулиан тарьж, шүүмжлэлийн бай болсны учир

1_b (1)

1998 онд анх дэлгэцнээ гарч байсан “Мулан” хүүхэлдэйн киног Дисней кино компани уран сайхны кино болгон бүтээж, энэ кино 2020 оны гуравдугаар сард Холливудад нээлтээ хийсэн юм. Гэвч коронавирусийн цар тахлын улмаас олны хүртээл болгох хугацааг хэдэнтээ хойшлуулж байлаа. Улмаар АНУ-д киног театруудаар гаргахгүй гэхдээ “Disney+” сервисээр үзүүлнэ гэж  Дисней компани наймдугаар сард мэдэгдэж байсан. Харин Хятадад хөл хориог ихээхэн сулруулсан тул кино театруудад энэ киног гаргаж эхэлсэн юм.

Киноны гол дүрүүдэд Лю Ифэй, Жет Ли, Гун Ли, Донни Йен  болон бусад алдартнууд тогложээ.Хятад жүжигчид тоглож, Хятад ахуйг харуулсан энэ кино хятадуудад төдийлөн таалагдсангүй. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Мөн кино бүтээгчид гол ашиг орлогоо чухамхүү Хятадаас олно гэж тооцоолж байсан ч найдлага талаар болов. Хятадын ихээхэн алдартай олон нийтийн сүлжээ болох Douban дээр киноны үнэлгээ хэт доогуур буюу 10-аас 4,7 оноо авчээ.

Үүний шалтгаан 

Уолт Дисней компани “Мулан” киног бүтээхэд 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд чухамхүү Хятадаас ашиг орлого ихээр олно гэж тооцоолж байлаа. Гэсэн ч энэ найдлага талаар болж, хятад үзэгчдийн дунд энэ кино ихээхэн шүүмжлэл дагуулсан юм.

Хятадын кино шүүмжлэгч, Бээжингийн академийн профессор Ши Вэньсюэ Global Times сонинд өгсөн ярилцлагадаа Хятадад энэ киног төдийлөн таашааж хүлээн аваагүй нь зүй ёсны хэрэг байсан хэмээжээ. Түүний өгүүлснээр, кино бүтээгчид түүхэн үйл явдлуудад хөнгөн хуумгай хандаж, Хятадын соёлыг огтхон ч ойлгож чадаагүй нь хятад үзэгчдэд үл таалагдсан аж.

Ши Вэньсюэгийн өгүүлснээр кинонд түүх гуйвуулсан олон хэсэг гардаг гэнэ. Тухайлбал,Тоба Вэй улсын үед /МЭ386-534 он/ амьдарч байгаа Мулан Сүн улсын/ МЭ 960-1279 он/ үед л байсан “тулоу” сууцанд амьдарч байгаагаар гарах бөгөөд өөрөөр хэлбэл кино бүтээгчид хэдэн зуунаар алджээ.

Тиймдээ ч энэ кино нь Хятадын түүхийг харуулсан биш “харин Frozen зэрэг кинон дээр гардаг Диснейн гүнжийн тухай түүх гэж нэрлэвэл илүү зохино” хэмээн Хятадын нэрт кино шүүмжлэгч Юнь Фэйян өгүүлсэн байна.

Түүхэн цаг хугацааг алдсан олон үзэгдлийн хажуугаар эх домгийг ихээхэн өөрчилсөн нь үзэгчдийн дургүйцлийг төрүүлжээ. Хятадын үзэгчид олон нийтийн сүлжээнд санал бодлоо хуваалцахдаа “багаас уншиж өссөн домгийг ийнхүү өөр хувилбараар гаргаж ирж байгааг хүлээн авахад ихээхэн хүндрэлтэй” хэмээн бичсэн байна. Түүнчлэн, эх хувилбар дээр эх оронч үзлийг чухалчилсан байдаг бол Диснейн кинон дээр эзэн хаанаа “сохроор” хамгаалж буй дайчдын талаар л өгүүлэх аж.

Түүхэн цаг хугацааны зөрүүгээс гадна Хятадын үзэгчдэд киноны баатруудын нүүр будалт огт таалагдаагүй гэж ВВС бичжээ. Киноны дүрүүд инээд хүргэм, зарим үед бүр цочирдмоор нүүр будалттай байсан гэж хятад үзэгчид үзсэн байна.

Киноны агуулга, үзэгдлээс гадна улс төрийн шалтгаантайгаар ч киног шүүмжилж байгаа юм. Тухайлбал…

Гол дүрийн жүжигчин Хонконгийн цагдааг дэмжив 

“Мулан” кино дэлгэцнээ гарсныхаа дараа ийнхүү хятад үзэгчдийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарсан бол зураг авалт нь эхлэхээс ч өмнө олны анхаарлыг татаж байлаа. Тодруулбал, өнгөрсөн оны наймдугаар сард олон нийтийн сүлжээний хэрэглэгчид энэ киноны гол дүрийг бүтээх Лю Ифей Хонконгийн эсэргүүцэгчдийг тарааж байсан цагдаагийнхныг дэмжсэн тул “Мулан” киног эсэргүүцэх хөдөлгөөн өрнөж байлаа.

Лю Ифей Weibo олон нийтийн сүлжээнд пост оруулсан нь олны дургүйцэл, дуулианыг өдөөсөн юм. Тэрбээр төрийн “Женминь Жибао” сонины нийтлэлийн гэрэл зургийг оруулан “Би ч гэсэн Хонконгийн цагдааг дэмжиж байна. Одоо намайг зодож болно” хэмээн бичжээ. Мөн энэ постон дээрээ англиар “Хонконгийн хувьд гутамшиг. Би ч гэсэн Хонконгийн цагдаагийнхныг дэмжиж байна” гэж бичсэн аж.

Харин жилийн дараа, өнгөрсөн баасан гаригт буюу есдүгээр сарын 11-ний өдөр Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жао Лизянь Хонконгийн цагдааг дэмжсэн жүжигчинд талархал илэрхийлж, түүнийг “орчин үеийн Мулан” хэмээн нэрлэжээ. Харин кино бүтээгдэхээс ч өмнө эсэргүүцэж байсан хонконгчууд кино нээлтээ хийсний дараа ч “Мулан” киног дэлгэцнээ гаргахгүй байхыг уриалсаар байгаа юм.

Дуулиан тарьсны өөр нэг шалтгаан буюу “буруу байршил”

АНУ, Европд онлайн нээлт хийсний дараа л кино бүтээгчдийг олон мянган уйгурыг бөөнөөр нь хорьдог Шинжаан Уйгурын автономт нутагт киноны зургийг авсан хэмээн шүүмжилж эхлэв.

Ялангуяа, Хятадын Коммунист намын орон нутаг дахь хороо, Хятадын Коммунист намын суртал ухуулга хариуцсан салбар, Турфан хотын аюулгүй байдлын газар зэрэг нутгийн эрх баригчдад талархал илэрхийлсэн бичиг киноны титрд багтсан нь үзэгчдийн дургүйцлийг төрүүлэх нь тэр. Дисней компани Хятадын эрх баригчидтай хамтран ажилласнаар уйгуруудын эсрэг Хятадын түрэмгий бодлогыг дэмжиж байна гэсэн шүүмжлэл газар авчээ. Түүнчлэн АНУ-ын улс төрчид ч энэ шүүмжлэлд нэгдсэн байна. Тухайлбал, өнгөрсөн баасан гаригт АНУ-ын конгрессын гишүүд киноны зураг авалтын үеэр Шинжаан Уйгурын өөртөө засах бүсийн эрх баригчидтай хамтран ажилласан талаараа тайлбар өгөхийг Уолт Дисней компанийн ерөнхий захирал Боб Чапекаас шаарджээ.

“Аймшигт гэмт хэрэг үйлдсэн энэ хэргүүдээ нуун далдалдаг БНХАУ-ын эрх баригчидтай Дисней компани хамтран ажилласан гэдэг нь түгшүүр төрүүлж байна” хэмээн конгрессын гишүүдийн ил захидалд онцолсон байна. .

Харин Дисней компанийн санхүү эрхэлсэн захирал Кристин Маккарти мэдэгдэл хийхдээ киноны гол зураг авалтыг Шинэ Зеландад хийсэн гэж онцолсон байна. Харин байгаль, нутаг орны өвөрмөц байдлыг илүүтэй нарийвчлан харуулахын тулд Хятадад 20 газарт киноны зураг авчээ. Мөн титр дээр тухайн орон нутгийн эрх баригчдад талархал илэрхийлэх нь энгийн л жишиг хэмээн Маккарти онцолсон байна.

Энд дуулгахад, Хятадад томоохон хэвлэл мэдээллээр “Мулан” киноны талаар мэдээлэхийг хориглосон талаар Ройтерс агентлаг дамжуулсан байна. Цахим орон зайн асуудал эрхэлсэн газраас томоохон хэвлэлүүдэд ийм тушаал өгсөн бөгөөд харин шалтгааныг тайлбарлаагүй аж. Гэхдээ Шинжаан Уйгурт киноны зураг авсан нь олон улсын зүгээс шүүмжлэлтэй тулгарч байгаа тул ийм шийд гаргасан байж болзошгүй хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.

Г.Бямбасүрэн


“Мулан” кино дуулиан тарьж, шүүмжлэлийн бай болсны учир
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: KimKib Огноо: 16 September 2020 Reply

[url=https://prozacue.com/]prozac 10[/url]

Нэр: byjhNedge Огноо: 16 September 2020 Reply

order paper online [url=https://papersonlinesfy.com/]who can write my paper[/url] write my paper in 3 hours help me write a paper do my college paper for me

Нэр: JLoore Огноо: 16 September 2020 Reply

Салют! Посоветуйте пожалуйста, с подобным вопросом…
Занимал краткосрочный кредит на сумму 8500 в 2014 году. Последний платеж был в 2015, прекратил производить платеж.
В 2020 году явилось уведомление о том, что коллекторы Инвест Капитал выкупили мой долг и сумма 15500 гривен.
Утверждаю им, что срок исковой давности уже прошел, я подсмотрела [url=https://zrada.org/suchasnist/9-business/1621-luchshaya-sistema-vremeni-i-poseshchaemosti-dlya-nebolshih-ofisov-po-registracii-tov.html]вот смотрите[/url], на что отвечают, что у меня в договоре 30 лет.
Как здесь действовать ? Пасибки.

Нэр: dbggAspiz Огноо: 16 September 2020 Reply

custom essay service toronto [url=https://essaywritingservicenews.com/]custom essay services[/url] academic essay writing service custom essay writing service toronto cheap custom essay writing service

Нэр: frghphono Огноо: 17 September 2020 Reply

п»їpayday loans [url=https://ausapaydayloans.com/]payday loans in pa[/url] payday loans online bad credit payday loans for bad credit payday loans denver

Нэр: htbxesoxy Огноо: 17 September 2020 Reply

dissertation writing assistance [url=https://dissertationaas.com/]dissertation assistance[/url] dissertation help services dissertation writing service dissertation assistance writing

Нэр: byaxesoxy Огноо: 17 September 2020 Reply

essay custom [url=https://essayonlinehdb.com/]buy essay online cheap[/url] professional essay writers for hire do my essay for cheap best essay cheap

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.