Танилц: Хоёр настнууд цэцэрлэгт хэрхэн бүртгүүлэх вэ?

712-1600384440527-147183573436_6

Засгийн газрын ээлжит хуралдаанаар есдүгээр сарын 21-нээс бүх шатны боловсролын байгууллагууд, их дээд сургуулийн үйл ажиллагааг хэвийн горимоор хичээллүүлэхээр болсон. Мөн төрийн өмчийн цэцэрлэгт хоёр настай хүүхдийг элсүүлэн суралцуулахаар тогтсон.

Үүнтэй холбоотой нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэл, элсэлт есдүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цагаас 21-ний өдрийн 14:00 цаг хүртэл хугацаанд явагдана. Бүртгэл 14:00 цагт хаагдсаны дараа “Цахим элсэлт” -ийн үйл ажиллагаа 16:00 цагаас цэцэрлэг тус бүр дээр  зохион байгуулагдана.  Эцэг эх асран хамгаалагчид www.tsetserleg.ulaanbaatar.mn  системд хандан хүүхдээ бүртгүүлнэ.

  • 1 алхам: Цэцэрлэгт бүртгүүлэх хүүхдийн регистрийн дугаарыг оруулж шалгах товчийг дарна.
  • 2 алхам: Хүүхдийн мэдээллийн зөв эсэхийг шалгах, хамран сургах тойргийн цэцэрлэгт  оноогдон гарч ирнэ. Бүртгүүлсэн  хүүхдийн тоон мэдээлэл харагдана
  • 3 алхам: Мэдээлэл авах утасны дугаараа бичиж, бүртгэлийн дугаар авах товчийг дарна
  • 4 алхам: Бүртгэлийн дугаар гар утсанд мессежээр ирнэ.

Санамж:

  • Элсэлтийн бүртгэлийг нэг удаа гаргана.
  • 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг бүртгэнэ.
  • Оршин сугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх

Танилц: Хоёр настнууд цэцэрлэгт хэрхэн бүртгүүлэх вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: BibnneF Огноо: 16 October 2020 Reply

total number from your serene to left the introductory amount. buy viagra online Aurora hyperemic to rib malleus generic online drugstore

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.