Жүжигчин Ч.Сэлэнгэ ихэр хүү, охиноороо гангарч явна

g61

Жүжигчин Ч.Сэлэнгээг телевизийн олон ангит Girls киноны гол дүрд тоглосноор нь залуус андахгүй. Богино хэмжээний уран сайхны киногоороо олны танил болсон найруулагч Б.Чингүүн түүний нөхөр. Зарим хүмүүс түүнийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын том хүү гэдгээр нь хүмүүс илүүтэй мэддэг.

Хосууд өнгөрсөн оны есдүгээр сарын 25-н гал голомтоо бадраан, даруухан хуримаа хийсэн. Тэд ихэр хүү, охинтой болсон билээ. Жүжигчин бүсгүйн хувьд монголын тав дахь Жульетта болохоосоо өмнө 18 нас би чамд хайртай, Аз жаргал, Хайр зэрэг уран сайхны кинонд тоглосон.

Анхны хайр бол хамгийн гэгээн нандин байдаг. Хүн бүр л мэдэрч үзсэн, хэзээ ч мартахгүй тийм ариухан дурсамж шүү дээ. Би анхны хайртайгаа 18 насандаа учирч байсан хэмээн Ч.Сэлэнгэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ.

Тэгвэл тэрбээр заяаны ханиараа даруухан найруулагчийг сонгож, ихэр үрсээрээ гангарч явна. Жүжигчин мэргэжлийг эзэмшсэн ч басхүү моделийн карьер өндөртэй түүнд нэлээдгүй их санал ирдэг гэнэ лээ.

Хамгийн сүүлд зууны манлай Сараагийн дуу Нүд дурлахад бэлэн байдаг уу дууны клипэнд тоглосон юм.


Жүжигчин Ч.Сэлэнгэ ихэр хүү, охиноороо гангарч явна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.