Алдарт жүжигчин Такэүчи Юүко амиа хорложээ

Takeuchi_Yuko__The_Inerasable__at_Opening_Ceremony_of_the_28th_Tokyo_International_Film_Festival_(21809671963)

Өнөөдөр өглөө Японы алдарт жүжигчин Такэүчи Юүко нас баржээ. Үүрийн 02 цагийн үед түүнийг Токио хотн Шибүя дүүрэг дэх гэртээ ухаангүй байхыг нөхөр Накабаяши нь олж, түргэн тусламж дуудсан ч амийг нь аварч чадсангүй. Цагдаагийн газраас хэргийн газрыг шалгаж үзээд 40 настай жүжигчин бүсгүйг амиа хорлосон гэсэн дүгнэлт гаргажээ. Такэүчи гэр бүлийнхэндээ гэрээслэл үлдээгээгүй байна.

Тэрбээр 1996 онд жүжигчний гараагаа эхэлсэн. 2003-2005 онд гурван жил дараалан Японы Шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорч байв.

2005 онд Кабүки театрын жүжигчин Накамүратай гэрлэж, хүүтэй болсон. Гэвч 2008 онд салсан. Өнгөрсөн жил жүжигчин Накабаяшитэй гэрлэж, энэ жилийн нэгдүгээр сард  дахин нэг хүүтэй болоод байлаа.

 

Zindaa.mn


Алдарт жүжигчин Такэүчи Юүко амиа хорложээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.