Монголын нэрийг дэлхийд гаргаж буй модел Ж.Энэрэл Парисын долоо хоногт оролцсон байна. Есдүгээр сарын 29-ний өдрөөс эхэлсэн загварын шоу аравдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжлэх аж.
Монголд төдийгүй дэлхийд загварын карьер нь өндөрт яваа загвар өмсөгч Ж.Энэрэл “Paris Fashion week 2020” оролцжээ. Тэрээр нэг хүүтэй. Төрөлтөөс үүссэн язралтын талаар зөвлөгөө өгсөн байна.
“.. Хэвлийн арьс язраад нилээн сунасан байсан, йога болон дасгалууд 7 сарын турш өдөр бүр хийгээд, өглөө бүр хүйтэн шүршүүрт ороод арьс чангалах тос түрхсэн чинь бас гоё болоод л байдаг юм байна. Хичээвэл болохгүй бүтэхгүй юм гэж байхгүй Одоо бол язралттай арьсандаа их дуртай, маш онцгой санагддаг..” гэжээ.