Их Британийн Олон Улсын Кино Наадмаас шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг Ч.Ундрал хүртжээ

Дуучин, хөтлөгч, жүжигчин Ч.Ундрал Херо интертайментээр овоглогдон анх олны танил болж байсан. Харин тэрбээр хэдийнээ өөрийн гэсэн Choi Hainzan продакшнаа байгуулаад анхны киногоо үзэгчдийн хүртээл болгоод буй.

Жүжигчин бүсгүй 12, 13 настайдаа Ш.Гүрбазар гуайн хийсэн Говийн ганц айл гэдэг нэвтрүүлгийг үзэж байж. Тэрхүү нэвтрүүлгийн гол дүрийн эмэгтэй одоо байдаг гэнэ. Хожим уран бүтээлч болсны хойно үүгээр кино хийж болох юм байна гэх санаа төржээ. Ингээд тус продакшны анхн бүтээл болох The woman кино бүтсэн байна.

Тэгвэл энэхүү бүтээл Их Британи улсын нийслэл Лондон хотноо жил бүр зохиогддог International British Film Festival кино наадам Монгол улсаа төлөөлөн оролцсон байна. Маш олон төрөлд нэр дэвшиж Шилдэг эмэгтэй дүр төрөлд Жүжигчин Чоймпогийн Ундрал, Шилдэг туслах дүр төрөлд Жүжигчин Борхүү нар шалгарчээ.


Их Британийн Олон Улсын Кино Наадмаас шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг Ч.Ундрал хүртжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.