Бусдаас содон төрхөөрөө ялгарагч Урангоо

Орчин цагийн залуус өөрийн өнгө төрхөөрөө бусдаасаа ялгарч чаддаг болсон. Мөн өөрийнхээ хүсэл сонирхлоор блог, подкаст хөтлөн явуулах нь ч нээлттэй. Тэгвэл сүүлийн үед охид, залуусыг үтрээний хүүрнэл подкастаараа татаж буй хөтлөгч Laura буюу Урангоо моделийн ажлыг гаргуун сайн хийдэг.

l80

Тэрбээр Говь, Ноён Кадр, Зара брэндийн нүүр царайгаар ажилладаг бөгөөд басхүү хөдөлмөрч нэгэн. Урд хөршид боловсрол эзэмшээд эх орондоо ирэн моделийн карьерээ эхлүүлсэн гэдэг.

l81

Түүнийг Ардын буйдангийн үзэгчид андахгүй танина. Харин сошиалд тэр бол од. Залуус түүнээс үлгэр жишээ авч өмссөн бүтээлээ хэрхэн амилуулж буйг судалж, үлгэр жишээ авдаг аж.

l82

Ганц бие ээж Лаура өчигдөр нээлтээ хийсэн Сингле лэйдис киноны дөрөвдүгээр ангид тоглосон гэнэ шүү. Үзэсгэлэнт бүсгүйн бүтээсэн дүр хэр таалагдах бол.

l83

Сингле лэйдис киноны нээлт дээр цэцэг шиддэг уламжлал тогтсон энэ удаад нэлээд олон уран бүтээлч цэцэг шидсэн билээ. Тэгвэл тэдний шидсэн цэцгийн эзэн нь Лаура тодорсон юм. Харин түүнийг фэнүүд нь ирэх жил хуримаа хийгээрэй хэмээж байна.

l84


Бусдаас содон төрхөөрөө ялгарагч Урангоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.