Крисси Тейген, Жон Леженд нар хүүхдээ алджээ

АНУ-ын зохиолч, телевизийн хөтлөгч, модель 34 настай Крисси Тейген өнөөдөр зулбаж, хүүхдээ алдсан байна.

Крисси инстаграм хуудсаараа дамжуулан фэнүүддээ “Үнэхээр уй гашуудалтай байна. Би цус алдаад хүүхэддээ хэрэгцээтэй цусыг нь өгч чадсангүй” гэж уй гашуугаа хуваалцжээ.

Тейген, Жон Леженд нар хүүдээ Жек гэж нэр өгөхөөр ярилцсан байжээ.

“Жек амьдралынхаа эхний мөчөөс ийм их хүндрэлтэй учирсан чинь маш их харамсалтай байна. Бид чамайгаа аварч чадсангүй. Уучлаарай, үргэлж чамайг хайрлах болно” гэж бичсэн байлаа.

https://zindaa.mn/3eot


Крисси Тейген, Жон Леженд нар хүүхдээ алджээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.