122 жил амьдарсан, амьдралынхаа туршид нэг ч өдөр ажиллаагүй эмэгтэйн тухай “үлгэр”

28e2debe-15aa-411c-ab57-bc2c81d728c9

Энэ эмэгтэйн хувь заяаг бүх францчууд ихэд гайхан хүлээн авдаг байв. Тэрбээр Эйфелийн цамхаг баригдахаас 14 жилийн өмнө төрсөн тул огтхон ч насны андуурал болон худал зүйл биш юм.

Жанна Калмент одоо алдартнуудын нэг болжээ, яагаад гэвэл … Үнэн хэрэгтээ Францчуудын нэг хэв шинжит дүр … байдаг бөгөөд тэд “харамч” зантай. Францад үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр амжилт олж түүгээрээ амьдрах чадвартай хүн байдаг.

Ахмад настан энэ байрандаа насан туршдаа амьдрах нөхцлөөр орон сууцаа зах зээлийн үнээс хамаагүй хямд зарж, худалдан авагч сар бүр амьдрахад шаардагдах түрээсийг төлдөг аж. Хуульч Андре-Франсуа Робин энэ хөгширсөн эмэгтэйг 90 настай байхад нь орон сууцанд нь түрээслэн суусан бөгөөд төлбөр нь сард 2500 франк (400 орчим доллар) байжээ.

Сэтгүүлчдийн ачаар энэ түүх хэвлэлд гарч, энэхүү хэлэлцээрийг бүх ард түмэн урам зоригтойгоор дагаж мөрдөв. Робин 77 насандаа таалал төгссөн бөгөөд тэр үед Мадам Калментэд 180,000 доллараас дээш мөнгө төлсөн нь орон сууцны зах зээлийн үнээс хоёр дахин их байв. Гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг ар гэрийнхэнд нь шилжүүлсэн. 1998 оны хямралын үеэр бүгд бие биен рүүгээ утасдаж, хэн нь илүү хүнд байдалд байгааг асуухад “Хөршийн уй гашуунд хөгжилтэй зүйл байдаг” гэж ярилцдаг байжээ. Одоо Жанна үндэсний баатар болсон.

1997 оны 9-р сард Жанна Калман таалал төгссөн юм. Тэрээр 122 жил 164 өдөр амьдарсан нь, дэлхийн хамгийн өндөр настан байсныг гэрчилжээ. Тэрээр бүх амьдралынхаа туршид теннис, усан сэлэлт, унадаг дугуй, дугуйт тэрэг, төгөлдөр хуур тоглох, дуурь үзэх гэх мэтээс хол байсан ч
85 насандаа туялзуур сэлмээр амжилт олж, 100 насандаа дугуй унадаг байлаа. 114 насандаа кинонд тоглож, зуун жилийн өмнө болсон Ван Гогтой уулзсан тухайгаа ярьж, 117 насандаа тамхинаас гарчээ.
Шалтгаан нь хараагүй болох шахсан хөгшин хүн хэн нэгнээс тамхиа асааж өгөөч гэж гуйх нь тааламжгүй байсан болохоор л тэр хэмээжээ.

Тэрээр урт наслахын гурван нууц байдаг гэж ярьдаг байв. Оливийн тосыг түлхүү хэрэглэх (мөн арьсандаа түрхдэг байсан), Портвейн дарс ууж, долоо хоногт нэг килограмм хар шоколад иддэг гэжээ.
Хэдийгээр маш хөгширсөн ч тэрээр “Надад ганц л үрчлээ бий” гэж хэлсэн. 120 насандаа түүнээс ирээдүйг хэрхэн төсөөлж байгааг асуухад тэр: “Маш богино” гэж хариулжээ.

 

СайханУул


122 жил амьдарсан, амьдралынхаа туршид нэг ч өдөр ажиллаагүй эмэгтэйн тухай “үлгэр”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.