Гурван охиноо зуурдаар алдсан хосууд гэрээ цэцэрлэг болгон тохижуулж, цэцэрлэггүй хүүхдүүдийг харж байна

15997948705f5aeeb63939a

Коронавирусийн цар тахлын улмаас өнгөрсөн нэгдүгээр сард сургууль, цэцэрлэгүүд улс даяар карантин тогтоосон. Энэ үеэр Дархан-Уул аймагт амьдардаг гурван хүүхэд гэртээ цоожтой үлдсэний улмаас харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарч байв.

Улмаар гурван охиноо зуурдаар алдсан залуу хос болох Г.Чинбат, Н.Алтанзул нард ард иргэд хандив цуглуулан өгч байсан. Харин тэд сайхан сэтгэлт хүмүүсийн цуглуулан өгсөн мөнгөөр эмнэлэгт тоног төхөөрөмж авч өгч байсан юм.

Харин энэ удаад тэд гэрээ цэцэрлэг болгон тохижуулжээ. Улмаар цэцэрлэггүй үлдсэн хүүхдүүдийг Н.Алтанзул өдөртөө гэртээ харж байгаа аж.

Тэрбээр энэ тухайгаа “Ингээд өөртөө ажлын байртай боллоо. Нэг сарын хичээл зүтгэл минь бас туслаж дэмжсэн хүмүүсдээ баярлалаа. Цаашдаа би өшөө ихийг бүтээж зорьсон зорилгодоо хүрнээ одоо би өөрийн гэсэн зүйлээ хамгаалах болно. Энэ их хичээл зүтгэлийг минь бурхан удахгүй шагнаж 3 сахиусыг минь буцааж өгөхөд л болно” гэжээ.

Б.Аз

http://www.zaluucom.mn/read/50638923g


Гурван охиноо зуурдаар алдсан хосууд гэрээ цэцэрлэг болгон тохижуулж, цэцэрлэггүй хүүхдүүдийг харж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.