Гашуун амтанд дуртай хүмүүс сэтгэцийн хувьд эрүүл бус байх магадлал өндөр

lemon-coffee0-01-1480566679

Гашуун амтанд дуртай байх нь тодорхой зан чанаруудтай холбоотой болохыг Австралийн Innsbruck Их сургуулийн эрдэмтэд судлан тогтоожээ.

Судалгаанд нийт 953 хүн оролцсон бөгөөд хоёр үе шаттай үргэлжилжээ.

  • Эхний шатанд судалгаанд оролцогчдоос өөр өөр төрлийн хоол, ундны зүйлийгөөрийн дуртайгаас дүргүй хүртэл 0-6 оноогоор эрэмбэлхийг хүссэн байна. Идэх, уух зүйлсийн дунд гашуун, исгэлэн, давстай, чихэрлэг зэрэг төрөл бүрийн идэж, уух зүйлс байв.
  • Хоёрдугаар шатанд оролцогчдын сэтгэл хөдлөлийн тогтвортой байдал,  садизмд хандах хандлагыг тодорхойлох хувь хүн рүү чиглэсэн асуултуудыг асуужээ.

Асуумжид “Би хүмүүсийг тарчлаан зовоох дуртай”, “Би заримдаа аллагатай, аймшгийн киноны дуртай хэсгээ дахин дахин ухрааж үздэг” зэрэг асуултууд багтжээ. Хоёр судалгааны дүнг нэгтгэхэд гашуун амттай хоол, ундаанд дуртай хүмүүсийн хувьд илүү хорон зан чанартай байсан байна.

“Судалгааны дүнд гашуун амтыг илүүд үздэг хүмүүст хорон зан чанар түгээмэл байдаг нь тогтоогдсон. Хорон чанар нь ихэвчлэн садисм болон психопаттай холбоотой илэрч байна” хэмээн судалгааг хийж гүйцэтгсэн доктор Кристан Сагиоглу, Тобиас Грейтэмэйр нар дүгнэлтэндээ ийнхүү бичжээ.

Мөн судалгааны явцад гаднаа эелдэг, сайхан загнах хүмүүс судалгаагаар илүү садист төрлийн зан чанартай байсан байна.

Гашуун амтанд дуртай хүмүүс сэтгэцийн хувьд эрүүл бус байх магадлал өндөр
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.