“The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчид “The R&N” хамтлагийг байгууллаа

fee18cbdfe6736d06fe655ecec1dfac5

The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчид “The R&N” хамтлагийг байгуулснаа өнөөдөр албан ёсоор  зарлаж, хэвлэлийн хурал  хийлээ.  Энэ үеэр Урлаг судлаач, хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун “Хоёр жилийн өмнө “The Voice of Mongolia” шоу үзэгчдийн хүртээл болж байсан.

Энэ гайхалтай шоунд амжилттай оролцсон шилдэг оролцогчид дөрвөн сарын өмнө надад хандаж хамтлаг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Эхний удаа би саналыг хүлээж аваагүй. Гэхдээ эдгээр залуус бууж өгөөгүй. Шинэ уран бүтээл хийх хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдсөн эрч хүчтэй байдлыг нь анзаарсан.

Ингээд “Voice of Mongolia” шоуны шилдэг таван оролцогч нэгдэн “The Raisins&Nuts” хамтлагийг албан ёсоор байгуулж байна. Хамтлагийн товчилсон нэр нь “The R&N” юм. Шинэ залуусын цус Монголын урлагийн салбарт хэрэгтэй байна гэж бодон хамтлагаа байгуулсан” гэлээ.

Хамтлагийн ахлагч Б.Өсөхбаяр “ Бид дөрөвдүгээр сард хамтлагаа үүсгэн байгуулсан. Зургаадугаар сараас эхлэн Б.Наранзун ахтай хамтарч ажиллаж эхэлсэн. Бид анхны уран бүтээлээ хоёр хоногийн өмнө цацсан. Бидний анхны уран бүтээл“So Long” дуугаа аравдугаар сарын 18-ны өдөр сонсогчдын хүртээл болгосон” гэлээ.


“The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчид “The R&N” хамтлагийг байгууллаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.