Дарья Белодед: Нэг мэдэхэд л 20 нас хүрчихлээ

cIsQAM8BbskIGFVoi1XTuIa9LMxVJkw1DUMhNnUT

Дэлхийн хошой аварга, Украины жүдоч Дарья Белодед энэ сарын 10-нд 20 нас хүрсэн билээ.

Төрсөн өдрөөр нь түүний найз залуу, “Динамо Киев” багийн хамгаалагч Денис Попов олон нийтийн сүлжээнд “Хайртдаа төрсөн өдрийн мэнд хүргэе” гэж зургаа оруулсан байлаа.

Дарьяатай хамтран ажилладаг Японы TBC компани 20 нас хүрсэн алдарт тамирчны сэтгэгдлийг албан ёсоор нийтэлжээ.

“20 нас хүрч байгаа энэ өдөр миний хувьд их чухал өдөр. Амьдрал, спортод ч шинэ тавцанд гарсан мэт санагдаж байна. 20 хүртлээ их олон зүйл сурч, туршлага суулаа. Өнгөрсөн 20 жилээ эргэн харахад сэтгэл хөдлөм сайхан үйл явдал маш их тохиолджээ. Мэддэг, чаддаг бүх юмандаа, энд ингээд байж байгаадаа ч баярлаж талархах сэтгэлээр дүүрэн байна. Цаашдаа ч улам их сайхан зүйл тохиолдож байгаасай. Үүний төлөө урагш хичээн зүтгэх болно. Баярын үг илгээсэн бүх хүнд баярлалаа. Ойрын үед та бүхэнтэй уулзах болно. Бүгдэд чинь эрүүл энхийг хүсье” гэж Дарья бичсэн байна.

Уг нь энэ жил Токиогийн олимп явагдаж, тэр түрүүлсэн бол эмэгтэй жүдо бөхийн түүхэнд 20 хүрээгүй байхдаа олимпын аварга болсон хоёр дахь жүдоч болох байлаа.

 


Дарья Белодед: Нэг мэдэхэд л 20 нас хүрчихлээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.