DIY: Хөөрхөн ягаан бошинз

Өөртөө ямар хувцас хийгээд өмсчихдөг амьжиргаатай Гоолингоо бүсгүйчүүддээ ахин нэг хөөрхөн санааг бэлдээд байна. Хамгийн гол нь яг ийм ягаан өнгөтэй материал сонгоорой. Бас хатуувтар биетэй байвал бүр сайн. Зурган дээр хэрэглэгдэж байгаа материал 5мм зузаантай.

1. Бошинзоо хэр урт байлгахаа баримжаалаад түүнээсээ 2см урттайгаар тооцож калькан цаасан дээрээ зурган дээрх шиг дүрс зурж хайчил. Өргөн нь 10 см байвал зүгээр.

2. Одоо даавуугаа бэлдэнэ. Ижил дүрс, хэмжээтэй байх учраас давхарлаад хайчилчихвал цаг хэмнэнэ. Энэ бошинзод 7 хэсэг орсон болно.

3. Бэлдсэн даавуунуудаа 3-4 давхарлаж байгаад дээр нь цаасаа тавьж зүүгээр тогтоо.

4. Харин одоо яг ирмэгийнх нь дагуу хайчилж ав.

5. Давхраар нь хайчилсан болохоор илүү гарсан, эсвэл дутсан хэсэг байна уу сайн нягтлаарай.

6. Хайчилсан хэсгүүдээсээ зах захаар нь хооронд нь нийлүүлж байгаад зүүнүүдээрээ зурган дээрх шиг тогтоож өг. Ингэвэл оёход гулгахгүй амар байдаг.

7. Ингэж харагдах ёстой.

8. Одоо хатгасан захуудаа бүгдийг нь нийлүүлж оёорой. Нэг захынх нь багахан хэсгийг оёлгүй үлдээгээд цахилгаан хийнэ.

9. За, ингээд эргүүлж харуулаад л болчихлоо. Хөвөрдөггүй биетэй материал болохоор дээр доороос нь нугалж оёх шаардлагагүй. Гэхдээ оёсон ч болно.

10. Өмссөний дараа хажуунаасаа ингэж харагдана.

11. Харин урдаасаа…

12. Хувцаслалтанд чинь хэчнээн танхил өнгө аяс нэмнэ гээч?

13.

14. Саарал даргар материалаар хийвэл ийм болно.

15. Гаан цэнхэр өнгийнхийг олон фейшн блоггерууд өмсдөг.

16. Zara-гийн сүүлийн коллекцид харагдсан загвар.

17. Гүн өнгөөр хийвэл ажил хэрэгтээ ч өмсөж болно.

DIY: Хөөрхөн ягаан бошинз
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.