Үзэгчдийн зүрхний цохилтоор дэлхийн хамгийн аймшигтай киног тодорхойлжээ

bna

Аймшгийн баярыг угтаж, эрдэмтэд дэлхийн хамгийн аймшигтай аймшгийн киног тодорхойлжээ. Британийн BroadbandChoices компанийн мэргэжилтнүүд хэдэн арван үзэгчийн зүрхний цохилтыг хэмжиж, энэхүү тодорхойлолтыг гаргасан гэнэ.

Туршилтад нас насны 50 хүн оролцсон аж. Судалгааны хүрээнд тэднийг аймшгийн киноны төрөлд хамгийн өндрөөр үнэлэгдсэн 50 киног нийт 120 цагийн хугацаанд үзүүлсэн байна. Ингэхдээ үзэгчдийн зүрхний цохилтыг хэмжиж, тайван болон аймшигтай хэсгүүд дээр яаж өөрчлөгдөж байгааг гаргасан байна. Ингээд үзэгчдийн хамгийн их сандарч түгшсэн 35 киног ялгахад, аймшгийн киноны хамгийн шилдэг аймшигтай үзэгдэлтэй киногоор найруулагч Скотт Дерриксоны “Синистер” (Sinister, 2012) шалгарчээ. Энэ киног үзэх үедүзэгчдийн зүрхний цохилт минутад 86 болж нэмэгдсэн нь тайван үеийнхээс 32 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Тайван үед хүний зүрх минутад дунджаар 65 удаа цохилдог аж. Үүнээс гадна хамгийн аймшигтай мөчид үзэгчдийн зүрхний цохилт минутад 131 болж нэмэгдэж байжээ.

BroadbandChoices-ын жагсаалтаар хоррор киноны шилдэг 5-д “Insidious”, (2010), “The Conjuring” (2013), “Hereditary” (2018), “Paranormal Activity” (2007) оржээ. Судалгааг 2020 оны есдүгээр сарын 15-30-ны хооронд явуулсан байна.

Эх сурвалж: Tass.ru

Орчуулагч: Марта


Үзэгчдийн зүрхний цохилтоор дэлхийн хамгийн аймшигтай киног тодорхойлжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.