БНХАУ-ын найруулагчид “Фантастик Продакшн” МОНГОЛ БИЧГЭЭР татгалзсан хариу хүргүүлжээ

hTzErG9q4WlkIUub9zFJ

БНХАУ-ын найруулагч Ху Чуаньшань “Номонханы цуст тулаан” кино зохиол дээр Фантастик Продакшнтай хамтран ажиллах саналыг ирүүлсэн байна.

Гэвч тус кино зохиол нь Монгол улс, үндэстний  түүхийн үнэн бодит үйл явдлыг гуйвуулах, соёлыг үгүйсгэх хандлагатай учраас татгалзан хариултыг Монгол бичгээр сийрүүлэн БНХАУ-ын кино найруулагч Ху Чуаньшаньд хүргүүлсэн байна.

Фантастик Продакшны зүгээс мэргэжлийн түүхч, цэргийн түүхчдийн мэдээлэл зөвлөгөөнд тулгуурлан Халхын голын дайны талаарх кино зохиолыг тус талд хүргүүлж, Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын түүхтэй холбогдох энэхүү түүхийн үйл явдлыг тусгасан кинонд хамтран ажиллах саналыг тавьсан байна.

Фантастик Продакшн  өмнө нь “Байтаг Богд” Зүрхний Хилэн” “Маш нууц” зэрэг түүхэн үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн уран бүтээлүүдээ үзэгч олонд хүргэж байсан билээ.


БНХАУ-ын найруулагчид “Фантастик Продакшн” МОНГОЛ БИЧГЭЭР татгалзсан хариу хүргүүлжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.