Бөгтөр тэгшилж, гуалиг хүзүүтэй болоход туслах энгийн дасгалууд

Эмэгтэй хүний насыг хүзүүгээр нь шинжиж болдог гэдгийг та мэдэх үү? Хүзүүний арьс суларч, хөгшрөхдөө маш хялбар. Орчин цагт гоо сайхны хагалгаанд орж, өөрийн гоо үзэсгэлэнг тодотгох боломжтой болсон ч ихэнх хүмүүс мэс засалгүйгээр залуу, сайхан төрхөө хадгалж үлдэхийг эрмэлзэх болсон билээ.

 

Эмэгтэй хүний насыг хүзүүгээр нь шинжиж болдог гэдгийг та мэдэх үү? Хүзүүний арьс суларч, хөгшрөхдөө маш хялбар. Орчин цагт гоо сайхны хагалгаанд орж, өөрийн гоо үзэсгэлэнг тодотгох боломжтой болсон ч ихэнх хүмүүс мэс засалгүйгээр залуу, сайхан төрхөө хадгалж үлдэхийг эрмэлзэх болсон билээ. Дасгал хийх нь цусны эргэлтийг сайжруулж, арьсанд ирэх хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулдаг байна.  Ингээд бид танд “хун” мэт нарийн сайхан хүзүүтэй болох хялбар дасгалуудыг хүргэе.

1.Бөгтөр засах

Энэхүү дасгалыг хийхийн тулд тэгш сууж хоёр далаа хооронд нь аль болох боломжтой хэмжээгээрээ ойртуулаарай.

Ингээд 30 секунд орчим байж,  дараа нь анхны байрлалдаа шилжээрэй. 3 удаа давтана.

2.Хүзүү уртасгах, үрчлээ багасгаж толигор болгох дасгал

Гараа дээш нь өргөж, толгойныхоо орой дээр тавина. Гар толгойд хүрэх ёсгүй.

Гар болон мөрөө дээш өргөх бөгөөд энэ үед эрүү доош, эгэмний яс руу харсан байх хэрэгтэй.

Энэ байрлалаа 30 секунд барина.

Үр дүнг мэдрэхийн тулд өдөр бүр хийгээрэй.

3.Эрүүг илүү тодотгохын тулд:

Долоовор хуруугаа эрүүн дээрээ тавь

Толгойгоо хойш нь болгож хуруугаа эрүүн дээрээ үлдээ

Энэ байрлалаараа хагас минутын турш байж,  дараа нь анхны байрлалдаа шилжээрэй. 3 удаа давтана.

Дасгалыг хийж байх үедээ амьсгалаа сайн хянах хэрэгтэй.

4.Давхар эрүү, хүзүүний үрчлээ арилгах

Гараа цээжнийхээ хэсэгт тавьж, сайн гэгч нь хавчаад гарын булчингаа дээш өргөнө.

Толгойгоо доошлуулаад эгэмний ясан дээрээ дарна.

Толгой, гарын алгаа өөд өөдөөс нь эсрэгцүүлээрэй.

Энэ байрлалаараа 30 секунд болно.

Үүнийгээ гурван удаа давтан хийгээрэй.

5.Хүзүү уртасгах, арьсыг толигор болгох дасгал

Нуруу цэх, толгой цэх, гараа толгойныхоо ард авч байрлуулна.

Тааз руу харж толгойгоо дээш өргөнө.  Толгойгоо дагз хэсгээс нь урагш дарж өгөх юм.

Энэ байрлалаараа 30 секунд болно.

Гурван  удаа давтан хийгээрэй.

6.Хүзүү уртасгах

Толгойгоо эгцэлж  нуруу цэх суугаад гараа духан дээрээ тавина.

Эрүүгээрээ хүзүүндээ хүрч, толгойгоо урагш тонгойлгох бөгөөд гараараа духан дээрээ дарахаа мартаж болохгүй.

Энэ байрлалаараа 30 секунд болно.

Гурван удаа давтана.

7.Давхар эрүү, үрчлээ арилгах

Толгойгоо эгцэлж нуруу цэх сууна.

Боломжоороо хүзүүгээ хажуу тийш эргүүлэх бөгөөд мөртэй параллель байвал нэн сайн.

Энэ байрлалаараа хагас минут болно.

3 удаа давтана.

8.Үрчлээ арилгах, урт хүзүүтэй болох

Уг дасгалыг хийхэд гантельтай хийсэн ч болно.

Босоо, суугаа аль ч байдлаас хийх боломжтой бөгөөд толгойгоо мөн л эгцэлж нуруу цэх болгоно.

Боломжоороо мөрөө дээш татна.

Энэ байрлалаараа 30 секунд болно.

Мөрөө доош буулга.

3 удаа давтана.

9.Нүүрний хэлбэр засах

Толгой, нуруу цэх байхаар сууж, баруун гараа толгой дээгүүрээ давуулж зүүн чамархайд хүргэнэ.

Мөрөө тэгш хэвээр нь толгойгоо баруун тийш тонгойлгоно. Энэ үедээ гараараа толгойгоо сайн дарах хэрэгтэй.

Энэ байрлалаараа 30 секунд болох юм.

Гурван удаа давтана.

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж: cаак

Бөгтөр тэгшилж, гуалиг хүзүүтэй болоход туслах энгийн дасгалууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.