Цахилгаан хялбар бүртгэлд нэгдлээ

jpgУлаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас үйлчилгээгээ хэрэглэгчдэдээ хялбар хүргэх зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн хялбар бүртгэлд /НӨАТУС/ нэгдлээ. Тодруулбал иргэн та цахилгааны төлбөрөө төлөх гэж банк болон бусад салбаруудад дугаарлаж зогсох шаардлагагүй бөгөөд банкны бэлэн ба бэлэн бус аль ч гүйлгээ ашиглан хийснээс үл хамаарч төлбөр тооцоо хийснээс хойш 24 цагийн дотор НӨАТ-ын баримтаа хялбар бүртгэлийн системээр дамжуулан автоматаар авах нөхцөлийг бүрдүүлжээ. Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан иргэн та өөрийн харьяа дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандан НӨАТУС-д нэвтрэх Хэрэглэгчийн 8 оронтой кодыг баталгаажуулснаар уг үйлчилгээг авах боломжтой болжээ.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК


Цахилгаан хялбар бүртгэлд нэгдлээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.