Хүүхдийг хэрхэн гэрийн даалгавар хийдэг зуршилтай болгох вэ?

Хэдэн ч насны хүүхдэд хэрэглэж болох ном унших, гэрийн даалгавар хийх зуршилтай болгоход нь туслах арга замууд:

  1. Гэрийн даалгаврын орчинг бүрдүүлэх: Шаардлагатай бичгийн хэрэгсэл, материалуудыг хангалттай хангаж бэлтгэх
  2. Гэрийн даалгаврын хуваарийг бүрдүүлэх: Хэзээ, хаана хийхийг тогтоох. Өдөр бүр нэг цаг, нэг газарт гүйцэтгэдэг байх
  3. Гэрийн даалгаврын дэс дарааллыг бүрдүүлэх: Гэрийн даалгавар бол бүгдийн эхэнд гэдгийг тогтоох: гадаа тоглох, телевиз үзэх, гарч тоглох зэрэг юуг ч хийх байсан тэр бүгдээс түрүүнд хийж байх
  4. Ном унших зуршилтай болгох: Таны хүүхэд таны хэлсэн үгнээс илүүтэй таны хийдэг зүйлийг автоматаар хийж сурдаг. Тэгэхээр та түүнийг ямар зуршилтай болгомоор байна түүнийгээ өөрөө байнга хийх
  5. Телевизээ унтраа: Магадгүй та хэзээ, хэдий хугацаатай телевиз үздэг болохоо тогтоож болно. Энэ магадгүй хэцүү зүйл байж болох ч надад итгээрэй энэ бол хамгийн үр дүнтэй арга
  6. Багштай нь холбоотой байх: Та хүүхдийнхээ юу сурж байгааг болон юуг сурах гэж байгааг мэдсэнээрээ хүүхдээ амжилттай сурахад нь хяналт тавьж чадна
  7. Дэмжиж, урамшуулах: Хүүхдүүдээ дэмжиж урамшуулж байх. Зэмлэж, зовоож болохгүй.
  8. Тэдний даалгаврыг хянах: Хэт анхаарал тэдний санааг зовоох учир бага зэргийн анхаарал тавьж, тэдэнд итгэж, хяналт тавих
  9. Бодит байдлыг ойлгуулах: Энэ л илүү ахлах ангийн хүүхдүүдэд тохиромжтой бөгөөд тэдэнтэй чөлөөтэй ярилцаж, тэдний дүнгээс илүүтэй, юуг яаж сурсан нь тэдний амьдралд чухал нөлөө үзүүлдэг болохыг ойлгуулах
  10. Боломжтой бол хүүхэддээ компьютер авч өгөх: Энэ цаг үед ямар ч салбараар амжилтанд хүрэхэд технологийн орчинд мэргэшсэн байх нь үндсэн шалгуур болдог
  11. Интернет холбох: Ямар ч насны хүүхдийн болон хүмүүсийн гайхамшигт нээлтийн чухал хэрэгсэл бол интернет. Ямар ч насны хүүхдийн орж болох сайт:

Pон Прай “Унших чадвараа сайжруулах нь” номноос


Хүүхдийг хэрхэн гэрийн даалгавар хийдэг зуршилтай болгох вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.