Бүх товчийг нь товчилж өмсөөд л, доогуур нь өмд шургуулаад болоо гэж үү? Шоотой цамцыг өмсөх өөр 7 арга бий. Бяцхан өөрчлөлтийг хийгээд л, 7 өөр газар өмсчихөж болно.
1. Дотуур нь ямар нэг футболк өмсөөд өдөр тутмын нэг ээлжний хувцас бэлэн боллоо. Футболкоо өмднийхөө дотуур чихчихвэл бүр янзтай.
2. Эсвэл шоотой цамцаа тэр чигт нь өмдөн дотуураа чихээд өмсөж болно. Өндөр суудалтай жийнсэн өмдний дотуур ингэж өмсөөд, жинхэнэ деним охин ямар байдгийг харуулаарай.
3. Өндөр суудалтай шоортон дотуур шоотой цамцаа өмсөөд, гадуур нь жакет углачих. Доогуураа трико, урт түрийтэй ковбой гутал өмсчихвөл Хойд Америк хэв маягийг төгс харуулна.
4. Шоотой цамцныхаа доод товчнуудыг задгайлж байгаад, хооронд нь уяарай. Сэрүүний улиралд дотуур нь майк өмсөж байгаад ингэж болно.
5. Дэрвэгэр болон макси юбкан дотуур шоотой цамцаа чихэж өмсөх нь бас л шинэ хослол.
6. Тэр ч байтугай бариу юбкан дотуур чихэж өмсөөд, оффистоо тохируулж болно. Акссесуараа зөв сонгож чадвал маш дэгжин харагдана. Ажил хэрэгч юбкан дээр өмсвөл бүх товчийг нь бүрэн товчлоод, захных нь гадуур том хүзүүний зүүлт зүүхийг зөвлөж байна.
7. Корсет, цээживчний гадуур углаад, доогуур нь шоорт өмсөад партинд гарахад бэлэн боллоо.
Гоолингоо.мн