“Дэвүүр” шиг дэрвэгэр сормуус чамаас юуг шаардах вэ?

Эрвээхэй шиг дэрвэлзсэн нүдтэй болохын тулд зөвхөн үнэтэй сормуусны будаг хэрэглэх хангалтгүй. Сормуусаа сайтар арчилж сурсны дараа ямар ч будгаар будсан урт, дэрвэгэр, өтгөн харагдаж, харц чинь анхаарлын төвд орох болно. Чамаас шаардагдах зүйл харин тийм ч олон биш:

1. Сормуусаа гэмтээхгүй байхаас эхэлнэ
Төрөлхөөсөө л “дэвүүр” шиг байсан сормуус чинь юунаас болж шингэрч, богиноссоныг тогтоовол цаашдаа дахин тийм буруу алхам хийхгүй байхад чинь тустай. Сормуусыг хамгийн ихээр гэмтээдэг хүчин зүйлсд:
-Нүдээ байнга нухах
-Усны хамгаалалттай будаг тогтмол хэрэглэх
-Сормуусны будгаа сүүн цэвэрлэгч, нүүрний хөөсөөр арилгах
-Сормуусны будгаа арилгахгүй унтах
-Хиймэл сормуус наах, хийлгэх
-Хугацаа нь дууссан, өтгөрсөн будаг хэрэглэх зэрэг ордог.

2. Зөв цэвэрлэгээ
Будгаа арилгалгүй унтах нь сормуусыг маш ихээр хугалж, гэмтээдэг. Ингээд байвал яаж өтгөн урт сормуустай болох билээ? Сормуусны будаг өөртөө тодорхой хэмжээний нянг цуглуулдаг. Тиймээс орой бүр зориулалтын шингэн цэвэрлэгчийг хөвөнд шингээн арчиж, цэвэрлэх хэрэгтэй. Гэхдээ хоёр тийш нь үрэх маягаар биш, ширхэгийнх нь дагуу доошоо арчиж байгаарай. Доорх бичлэгт доод зовхио харлуулж үлдээлгүйгээр яаж будгаа арилгах тухай заасан байгаа: Харин энд “Make-up chair” блогийн хөтөч, гоо сайхны гүрү Sineady Cady сормуусаа хэрхэн арчлангаа, цэвэрлэдэг болохоо хуваалцжээ. Зориулалтын шингэнийг хүүхдийн тосоор орлуулвал сормуусны ургалт болон эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг аж.

3. Зөв арчилгаа
Сормуусаа арчлах тал дээр хамгийн түрүүнд санаж явах ёстой зүйл бол сормуусны будгаа 3 сараас дээш хугацаанд хэрэглэхгүйгээр солих юм. Будгийг удаан хэрэглэх тусам дотор нь болон багсан дээр нь бактер үржиж, сормуусаас гадна нүдийг гэмтээх аюултай.

1. Вазелин түрхэх
Вазелин түрхэх нь нэлээд дээр үеийн арга л даа. Гэхдээ үйлчлэхээ больсон гэсэн үг биш шүү. Сормуусны хуучин будагныхаа багсыг маш сайн цэвэрлээд хатааж бэлд. Тэр багсандаа вазелин түрхээд сормуусаа будаж байгаа мэтээр түрхэж өгөөрэй. Багс байхгүй тохиолдолд гараа сайн угаасны дараа, нүдээ аньж байгаад хурууныхаа өндгөөр вазелинаа сормуусандаа зөөлөн түрхэж өгнө. Нүд рүү оруулж болохгүй.

2. Е витамин
Капсултай Е витаминыг хагалаад сормуусанд түрхвэл ургуулж, өтгөрүүлэх ач тустай. Өдөрт нэг ширхэгийг орой унтахын өмнө түрхээрэй.

3. Кокосны тос/ Coconut oil
Эдгээр аргуудаас кокосны тос хамгийн сайн. Мөн л вазелин шиг хурууныхаа өндгөөр цэвэрлэсэн, будаггүй сормуусан дээрээ түрхэж өгнө. Хөмсөг муутай бүсгүйчүүд ч бас түрхэж болно. Кокосны тос нь хөмсөг, сормуусыг уртасгаж, өтгөрүүлж, тэжээл өгдөг.

4. Бүйлсний тос
Өөрийн гараар орлуулах дараагийн серум бол бүйлсний тос. Витамин Е, калциар баялаг энэ тос нь сормуусыг бэхжүүлэх үйлчилгээтэй. Бусад тоснуудын адил заавраар түрхэж хэрэглэнэ.

5. Уртасгагчтай сормуусны будаг
Уртасгагчтай сайн сормуусны будгууд сормуусыг ургуулах үйлчилгээтэй байдаг. Өнгөрсөн 2013 оны хамгийн сайн уртасгагчтай сормуусны будгаар: -CoverGirl LashBlast Clump Crusher Mascara
-Loreal Voluminous Million Lashes Excess
-Lancome L’Extreme Instant Extentions Lengthening Mascara
- Dior DiorShow
- MAC False Lashes
-Maybelline Great Lash гэсэн бүтээгдэхүүнүүд тодорчээ.

6. Нүдний маск хэрэглэх
Унтаж байхдаа нүдээ нухдаг бол нүдний маск хэрэглээрэй. Мөн дээр дурдсан тосуудыг түрхсний дараа торгомсог маск зүүж унтвал даавуунд арчигдахаас хамгаалж, сайн шингэхэд нь тустай.

7. Нүдэндээ иллэг хийх
Нүдний эргэн тойрны яс, зовхиндоо зөөлөн иллэг хийж өгснөөр арьсыг амрааж, сормуусны ургалтанд нөлөөлдөг.

“Дэвүүр” шиг дэрвэгэр сормуус чамаас юуг шаардах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.