Дуучин Ука аавынхаа хүслийг биелүүлнэ

122180351_1335781053432040_7301988599321378730_n

Дуучин Д.Уламбаяр буюу Ука энэ сарын 20-нд Do it нэртэй бие даасан анхны тоглолтоо хийх гэж байна. Тэрбээр аавынхаа хүслийг биелүүлж тоглолтоо маш олон хүнд хүргэхийг зорьж буйгаа цахим хуудастаа нийтэлжээ.

Дуучин Укаг The Voice of Mongolia шоуны хоёрдугаар улирлын шүүгчээр ажиллаж байх үед аав нь бурхны оронд одсон юм. Тэрбээр аавынхаа гэгээн дурсгалд болон Монголын аавуудад зориулж Аавд нэртэй уран бүтээлээ олны хүртээл болгосон нь саяхан.

Түүний аав Эрт, орой хэзээ нэг өдөр миний охин маш том тоглолт хийгээд, аав нь томоос том баглаа цэцэг аваад тайзан дээр охиндоо өгнө гэж ярьдаг байжээ. Энэ тухай дуучин Ука Аавынхаа хүслийг амьдад нь биелүүлж амжаагүйдээ өдөр өнгөрөх тусам харамсаж байна. Энэ жилдээ багтаан том зорилго тавин тоглолтын бэлтгэлдээ орсон. Энэ тоглолтод миний мэдэх үлгэр жишээ хөгжимчид, шилдэг бүжигчид оролцоно гэжээ. Түүний тоглолт Буянт-Ухаа спортын ордонд 18:00 цагаас болох юм.


Дуучин Ука аавынхаа хүслийг биелүүлнэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.