Эхний хэдэн болзооноос л түүний орондоо хэр сайн гэдгийг мэдээд авчихаж болно. Хэрэв мэдрэмжгүй гэдэг дүгнэлтэнд хүрвэл, цагаа дэмий үрээд яах билээ?
Тэр хоолны дуршил сайтай
Амттай сексийг хүсч байна уу? Тэгвэл түүнтэй цуг оройн хоолонд ороод, хоолоо яаж идэж байгааг нь ажигла. Наад зах нь, түүний хоолоо хэрхэн идэж байгаагаас чиний чихийг, хүзүүг, хөлийг (эдгээрийн хоорондох нууц эрхтнүүдийг ч бас) хэрхэн үнсэж “амтлах” нь харагдах болно. Түүний хоолны дуршил хэр их байгааг ажиглаарай. Амрагийн явдалдаа сайн эрчүүд, амьдралын бусад мэдрэмжүүдэд ч бас эмзэг ханддаг. Ялангуяа “амтлах”-ад. Тэр хэрчим болгоноо аажуухан амталж идэж байна уу, эсвэл бушуухан гэдсээ дүүргээд авъя гэсэн байртай амандаа том томоор нь чихэж байна уу гэдгийг ажиглаарай. Хоолны дуршил сайтай эрүүл хүн, өөрийнхөө хэрэгцээг гялс хангахыг хүсдэг яаруу хүний хооронд ялгаа бий.
Биеийн хэлэмж худал хэлэхгүй ээ
Хүний харилцааны 93 хувь нь биеийн хэлэмж болон хоолойны өнгөнөөс хамаардаг нь тогтоогдсон. Үлдсэн 7 хувь нь л бидний хэрэглэж байгаа үгнээс шалтгаалдаг аж. Сексийн тухайд бол, биеийн хэлэмж огт худал хэлэхгүй. Хэрэв анхны болзоон дээрээ тэр нүд рүү чинь эгцэлж харахаас зугтаж, чамаас хол суух юм уу гараа хумхиж байвал түүнийг юу ч гэж хэлсэн хоёр дахь болзооны тухай дахин нэг бодоод үзэхэд гэмгүй л болов уу. Энэ бүгд сонирхол төрөхгүй байгаагийн шинж бөгөөд, өөрөөр хэлбэл чи “хөлдүү” залуутай уулзаж байна гэсэн үг. Хэрэв тэр хаалга руу байн байн харж байвал, бас хөлнийх нь өлмий хаалга руу чиглэж байвал бушуухан шиг гадуур хувцсаа аваад яв. Тэр “илүү харж билүү долоох” хандлагатай байх нь, цагаа бүү үр.
Тэр сайхан хувцасладаг (гэхдээ хэтэрхий нямбай биш)
Бид бүгд л гаднаасаа аятайхан харагддаг эрийг хүсдэг. Гэвч хэрэв тэр угаалгын өрөөнд чамаас урт хугацааг өнгөрүүлж байвал, но-той л гэсэн үг. Хэтэрхий цэвэрч эрчүүд, “бохир тоглоом”-нд тийм ч дуртай байдаггүй. Чамтай халуухнаар үнсэлцэж хэвтэхээс илүү, сексийн дараа үсээ толинд харахаар босоод явчихаж мэднэ. Түүнээс ч дор нь, тэр чамтай амраглах үедээ гадаад төрхийн чинь талаар утгагүй шүүмжлэл хэлээд байж магадгүй. Гэхдээ өөрийнхөө цамцыг дутуу угаадаг, арчилгаа муутай эрчүүд орондоо ч бас залхуу хойрго байх талтай гэдгийг анхаараарай.
Тэр сайхан бүжиглэдэг
Түүний бүжиг мэдрэмтгий, хөгжилтэй, тачаангуй аль нь ч байж болно. Хөдөлгөөнийг нь сайтар ажигла. Тэгвэл чи түүний хөнжил доторх ур чадварын талаар багагүй ойлголт авч чадна. Тэгэхээр түүний бүжигнээс ийм гурван зүйлийг л сайн хараад авахад болно. Цар хүрээ, хэмнэл, мөн бүжгийн аянд өөрийгөө “даатгаж” биеэ сул тавьж байгаа байдал. Хэрэв тэр бүсэлхийнээсээ доодох хэсгээ огт хөдөлгөхгүйгээр бүжиглэж байвал сексдээ нэг их эвсэлтэй гэсэн үг биш. Эвгүй, утгагүй хөдөлгөөн хийгчид болон, бүхний анхаарлыг өөр дээрээ төвлөрүүлэхийг хүсдэг эрчүүдээс зайлсхийгээрэй.
Тэр мөнгөтэй сайн харьцдаг
Мөнгөөр хайрыг худалдаж авч чадахгүй л дээ. Их мөнгөтэй байлаа гээд орондоо сайн ч гэсэн үг биш. Гэхдээ эр хүний мөнгөтэй хэрхэн харьцаж байгааг нь хараад олон зүйлийг дүгнэж болно. Хэрэв тэр мөнгөө хаа хамаагүй цацаж, баярхаж онгирч байвал тэр орондоо чамаас юу хүсч байгааг чинь асуухгүй хирнээ, худлаа “үзүүлбэр” үзүүлж мэдэх юм. Гэхдээ тийм хүмүүст чи өөрийнхөө хүслийг ний нуугүй хэлж байх хэрэгтэй, тэд шинэ зүйл туршиж үзэхээс буцахгүй хүмүүс байдаг. Нөгөө талаар хэрэв тэр мөнгөндөө харам байвал, сексдээ ч бас “харам” байх магадлал өндөр. Мөнгө үрэх хүсэл нь секс хийх хүсэлтэй зарим талаараа холбоотой юм.
Тэр яриасаг
Тэр юм ярьж байхдаа гараа яаж хөдөлгөж байна? Судлаачдын үзэж байгаагаар эрэгтэй хүний дохио зангаа сексийнх нь чадварыг илтгэдэг гэнэ. Яриандаа гараа их хөдөлгөж байвал, орондоо мэдрэмтгий бөгөөд тачаангуйн илрэл.
Тэр сайхан үнсэлцдэг
Үнсэлтийн ур чадвараас гадна олон зүйл нь түүний сексийн чадварыг илтгэнэ. Хэрэв түүний үнсэлт тэмүүлэл дүүрэн, зөөлөн байвал секс ч бас тийм байх болно. Хэрэв тэр чинийх рүү хэлээ оруулахыг оролдохгүй байвал сексэд нэг их яарахгүй гэсэн үг. Үнсэлцэхдээ янз бүрийн арга техник хэрэглэдэг эрчүүд хамгийн сайхан амрагууд байдаг. Хазаж, сорж, үмхэж долоож байвал тэр сексийн тал дээр ч бас боломжтой бүх л сайхан аргуудыг хэрэглэнэ гэсэн үг.
Тэр сайн жолооч
Эрэгтэй хүний сексийн чадварыг машиных нь сонголт илэрхийлэх нь бий. Спорт машин унадаг хүн сексдээ мэдрэмжтэй байх гэж бодож байна уу? Том эндүүрч байна. Тэр чамд таашаал өгөхөөсөө илүү өөрийнхөө сайхан харагдаж байгаа эсэхтээ л анхаарлаа хандуулдаг байх. Түүний юу жолооддогоос гадна, яаж жолооддог нь ч бас ихийг өгүүлнэ. Хэрэв тэр хурдаа огцом нэмж байвал тогтвортой хамтрагч байж чадахгүй байж мэднэ. Хэрэв тэр жолоогоо зөөлөн, эвсэлтэй барьж байвал орондоо ч бас тийм байж чадна.
Goolingoo.mn