Брэд Питт найз бүсгүйгээсээ салж, Жоли руу очжээ

image-20201105160804-3

56 настай жүжигчин Брэд Питт 27 настай найз бүсгүй Николь Потуральскигаасаа салсан байна. Үүнийхээ дараа Анжелина Жолигийнд ирэхийг хөршүүд нь харжээ. Брэд Лос-Фелис дэх Жолигийнд цагаан өнгийн Tesla спорт загварын машинтайгаа ирсэн бөгөөд нуугдахыг хичээж байсан ч машин нь анзаарагдахгүй байхын аргагүй байсан гэнэ.

Брэд нөхөр, хүүхэдтэй залуу бүсгүйтэй болзож эхлэхэд Жоли дургүйцэн, түүнийг хүүхдүүдтэй нь уулзуулахгүй байсан гэх яриа гарсан юм.

Брэд Питтийн танил нь “The Sun”-д ярихдаа “Тэр Жолитой дайсагнахаа болихыг маш их хүсэж байгаа. Хүүхдүүдийнхээ болон өөрсдийнхөө төлөө дайсагналд цэг тавихаар яарч байгаа” гэжээ.

Сүүлийн үед Анжелина, Брэд Питт нарын харилцаа сайжирч, Жоли түүнд хүүхдүүдтэйгээ байх боломж олгох болжээ. Мөн Брэд экс эхнэрийндээ очих болсон нь сайны дохио хэмээн фэнүүд нь баяртай байна.


Брэд Питт найз бүсгүйгээсээ салж, Жоли руу очжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.